НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Сенчири-5” бондын талаар та юу мэдэх хэрэгтэй вэ?
МЭДЭЭ

“Сенчири-5” бондын талаар та юу мэдэх хэрэгтэй вэ?

2026 оны 3-р сарын 4
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Дэлхийн хоёр ч цэгт дайны гал дүрэлзэж буй энэ үед Монгол Улсын Засгийн газар $500 саяын 6 жилийн хугацаатай, 5.95%-ийн хүүтэй “Сенчири-5” бондыг 3-р сарын 3-ны өдөр амжилттай арилжааллаа. Энэхүү бондоор энэ онд төлөгдөх 5.125%-ийн хүүтэй “Номад”, 2028 онд төлөгдөх 8.65%-ийн хүүтэй “Сенчири-2” бондуудыг буцаан авах өрийн зохицуулалт хийснийг Сангийн яам өчигдөр мэдээллээ.

Ингэснээр 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулснаар $14.5 сая буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ.

“Өнгөц харахад өрийг өрөөр төлөөд байгаа мэт боловч нэгдүгээрт, Засгийн газар хэдий хэмжээний бага купонтой, хэдий амжилттай бонд гаргаж чадна тэр хэмжээгээр хувийн хэвшлийнхэн олон улсын зах зээлээс мөнгө босгон өгөөжийн муруй болж өгдөг. Монгол Улсын хувьд ижил түвшний зээлжих зэрэглэлтэй орнууд дотроос хамгийн бага купонтой гарч чадаж байгаа цөөн орны нэг. Хоёрдугаарт, бид валютын нөөцөө хадгалж үлдэж чадаж байна. Гуравдугаарт, хөрөнгө оруулагчдын манай Засгийн газарт үзүүлэх итгэл илт сайжирч байгааг харуулсан” хэмээн Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга сэтгүүлчдэд мэдээллээ.

Сенчири-5 бонд эдийн засагт дараах нөлөөллийг үзүүлнэ, үүнд,

  • 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулснаар 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулна,

  • Гадаад валютын ханшийг тогтвортой барина,

  • Санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангана,

  • Хөрөнгө оруулагчдад Монгол Улсын макро эдийн засгийн төлөв болон өрийн удирдлагын бодлого оновчтой хэрэгжиж байгааг харуулна.

Өртэй байх, өрийг өрөөр дарах нь ядарсан, арчаагүйн хэрэг биш санхүү, мөнгөний удирдлагын ухаалаг хэлбэр. Монгол Улс гадаад зах зээлд анхны томоохон бонд гаргасан нь 2012 оны “Чингис” бонд байсан. 4.1%-ийн хүүтэй $1.5 тэрбум энэхүү бондыг Монгол Улс 2022 онд төлж дуусгасан.

“Чингис” бондоос хойш Монгол Улс олон улсын зах зээлээс хэд хэдэн бонд босгож ирсэн бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран хүүгийн хэмжээ янз бүр тогтоогдож байсан. Жишээ нь, сая буцаан худалдан авсан “Сенчири-2” бонд нь Монголын зээлжих зэрэглэл доогуур, эдийн засаг хүнд үед гарсан учраас хүү өндөр буюу 8.65%-иар гарч байжээ.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа