НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлаж байна
МЭДЭЭ

Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлаж байна

2026 оны 5-р сарын 12
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар /2026.04.29/ Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах, эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг дэмжих зорилгоор “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай /”Ногоон”/ тогтоол баталсан. Дээрх тогтоолын хүрээнд нийт 5 байршилд нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын систем бүхий төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.Үүнд:

  • Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 50 МВт нарны станц,  30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур

  • Дундговь аймаг, Сайнцагаан сум 50 МВт  нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур

  • Булган аймаг, Орхон сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур

  • Хэнтий аймаг, Хэрлэн сум 20 МВт нарны станц, 15 МВт / 40 МВт.ц батарей хуримтлуур

  • Өвөрхангай аймаг, Хархорин сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур багтаж байгаа юм. Эдгээрийн нь нийт 220 МВт нарны станц, 440 мВт хүчин чадалтай батарей хуримтлуурын хүчин чадалтай байх тооцоолол гарчээ. Дээрх байршлуудыг сонгохдоо тог цахилгаан тасарч, гэмтэл осол гарсан үед хөлдөх эрсдэл хамгийн өндөр байдлыг харгалзаж үзсэн байна.

Засгийн газрын “Ногоон” тогтоол гарснаас хойш 10 хоногийн хугацаанд эдгээр таван байршлын шаардлагатай газрын хэмжээ, газар эзэмшүүлэх асуудал, холбогдох бичиг баримтуудыг бэлтгэсэн байна.

Таван аймаг дахь сэргээгдэх эрчим хүчний  бүтээн байгуулалтыг ирэх өвлийн оргил ачааллаас өмнө буюу 12 дугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулах юм. Учир нь энэ төрлийн бүтээн байгуулалтын барилга угсралтын ажил нь  нүүрсний станцуудтай харьцуулахад богино хугацаа зарцуулдаг байна.

Бүтээн байгуулалтын ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй. Үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих хүрээнд Засгийн газар анх удаа Сэргээгдэх эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг /аукцион/ зарласан. Мөн өрсөлдөөнт сонгон шалгаруулалт нь нээлттэй, ил тод, ашиг сонирхлын зөрчилгүй, цахимаар явагдах зарчмыг мөрдөж байна.

Эрчим хүчний яам аукционы урилгыг вэбсайтдаа тавдугаар сарын долоонд байршуулсан. Зургаадугаар сарын 15-нд бүртгэл хаагдаж, долдугаар сарын нэгэн гэхэд ажлыг нь эхлүүлнэ.  

Өнөөдөр /2026.05.12/ Ерөнхий сайд Н.Учрал Эрчим хүчний яамны төлөөллүүдтэй уулзаж, үүрэг даалгаврын биелэлтийг шалгав.  Энэ үеэр сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй улсын хувьд боломжоо ашиглаж, сонгон шалгаруулалтад бичиг цаасны ажлыг урьтал болгохгүйгээр ажлаа шуурхайлж, хэлсэн ярьсан хугацаандаа ашиглалтад оруулахад анхаарах шаардлагатайг онцолсон юм.

Өнгөрсөн өвөл эрчим хүчний системийн оргил ачаалал 1800 мВт хүрсэн. Ирэх өвөл 1950 мВт хүрэх тооцооллыг салбарын яам гаргасан байна. Дээр дурдсан таван аймагт нарны станц, батарей хуримтлуурын систем байгуулснаар оргил ачааллын үед 135мВт сэргээгдэх эрчим хүчийг  нийлүүлэх юм байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа