НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Б.Чагнаадоржийг “Эрдэнэс ТТ”-н гүйцэтгэх захирлаар томиллоо
МЭДЭЭ

Б.Чагнаадоржийг “Эрдэнэс ТТ”-н гүйцэтгэх захирлаар томиллоо

2026 оны 5-р сарын 13
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж, Б.Чагнаадоржийг гүйцэтгэх захирлаар томиллоо. Б.Чагнаадорж захиралтай “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 2025 онд түүхэн дээд амжилт тогтоож, 72,6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Өнгөрсөн онд татварт 82,1 тэрбум төгрөг төлөхөөр төлөвлөсөн. Төлсөн нь 246,6 тэрбум болсон байна. Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 33 жилийн туршид нийт 407,8 тэрбум төгрөгийн татвар төлсөнөөс 60 орчим хувийг зөвхөн 2025 онд  бүрдүүлжээ. Өнгөрсөн онд 551,6 тэрбум төгрөгийн орлоготой ажиллахаар төлөвлөсөн нь 593,1 тэрбум болж, 42 тэрбумаар давж биелсэн.

Б.Чагнаадоржийг 2024 оны 7-р сард захирлаар томилогдоход “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 1634 ажилтан дунджаар 3,2 сая төгрөгийн цалинтай байсан бол өнөөдөр 6,8 сая төгрөг болж өсжээ. 

“Эрдэнэс Монгол” нэгдлийн 31 компани, төслийн нэгжийн үйл ажиллагааны үр дүнгээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 95,6 оноо авч тэргүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн эдгээр үр дүнг харгалзан тооцож, Б.Чагнаадоржийг гүйцэтгэх захирлаар сэлгэн томилсон байна. Б.Чагнаадорж нь “Эрдэнэс Монгол”, “Монросцветмет” компанид ажиллаж байсан юм.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Sep 2, 2026

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа