НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
ҮХЦ: Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзжээ
МЭДЭЭ

ҮХЦ: Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзжээ

2026 оны 5-р сарын 8
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо.  Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Тус хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасны “... 4 жил ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр ... зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг гаргав. Уг дүгнэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... 4 жил ...” гэж заасныг мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар гаргасан шийдвэрийг энгийнчилбэл, Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийг 1 удаа зургаан жилээр сонгоно гэсэн заалттай Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан Төрийн тэргүүнийг 4 жилээр сонгоно гэсэн нь зөрчилдөж байна гэж үзжээ.

Нэгдүгээрт, маш ойлгомжтой тайлбарлахад Ерөнхийлөгчийн тухай хуульд байгаа 4 гэх тоог 6-аар солино гэсэн үг. Түүнээс хэн нэгнийг улираах, хугацааг сунгах асуудал огт яригдаагүй. Хоёрдугаарт, аливаа Ерөнхийлөгчийн тухай хуулийн заалт Үндсэн хуультай зөрчилдөж буй зөрчлийг арилгах юм.

"Үндсэн хуультай бусад хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино" гэж эцэг хуульд заасан бий. Энэ заалтын гол утга нь ямар ч хууль, тогтоол, тушаал Үндсэн хуулиас дээгүүр байж болохгүй. Хэрэв зөрчилдвөл Үндсэн хуулийг баримтална гэсэн үг.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа