НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Украины дронууд Оросыг сульдааж байна!
МЭДЭЭ

Украины дронууд Оросыг сульдааж байна!

2025 оны 12-р сарын 23
Э.Жагар

Э.Жагар

journalist

Краснодарын хязгаар. Украины дронууд Оросын Таман хотод байрлах далайн боомтод халдсан байна. Камикадзе дронуудын дайралтын улмаас нефтийн терминалууд, нөөцийн агуулахууд шатаж, дамжуулах хоолойнууд эвдэрсэн байна.

Краснодарын хязгаарын Шуурхай штабын мэдээлснээр, Темрюкийн дүүргийн Волна тосгонд дроны халдлагын улмаас хоёр тавцан, хоёр усан онгоц гэмтэж, үүний улмаас 1000-1500 м.кв талбайг хамарсан гал түймэр гарсан байна.

Волна тосгоны ойролцоо экспортын зориулалттай ачаа дамжуулан ачих Таман далайн боомт байрладаг.

Волна дахь терминал нь түүхий нефть болон нефтийн бүтээгдэхүүн, тэр дундаа шингэрүүлсэн шатдаг хий (LPG)8 аммиак, нүүрс, бордоо зэргийг дамжуулан ачиж боловсруулдаг.

Кубанийн Шуурхай штабаас “Темрюкийн дүүргийн Волна тосгонд байрлах нэг терминалын дамжуулах хоолойг дроны хэлтэрхий гэмтээсэн. Гал 100 м.кв талбайг хамарсан. Онцгой байдал болон тусгай албаныхан газар дээр нь ажиллаж, гал сөнөөгчид галыг унтрааж байна” гэж мэдээлсэн байна.

Орон нутгийн оршин суугчдын хэлснээр дор хаяж 10 дэлбэрэлт болсон, дараа нь их хэмжээний гал дэгдсэн, хар тэнгисийн зүгээс тод гэрэл нүүгэлтэж байсан гэжээ.

Арванхоёрдугаар сарын 22-нд шилжих шөнө Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд нисэх онгоц хэлбэртэй 35 дроныг устгасан бөгөөд тэдгээрийн 23 нь Хар тэнгисийн дээгүүр эргэлдэж байсан гэжээ.

Ням гаригийн оройн мэдэгдэлд ОХУ-ын Батлан хамгаалах яам Хар тэнгисийн дээгүүр нисэж байсан Украины 23 дроныг устгасан гэж мэдээлсэн байна. Украины тал боомтын дэд бүтцэд хийсэн цохилтын талаар албан тайлбар өгөөгүй байна.

Самара муж. ТольяттиАзот химийн үйлдвэрт Украины дронууд цохилт өгсний улмаас их хэмжээний дэлбэрэлт болж гал түймэр дэгджээ. ТольяттиАзот нь Оросын хамгийн том химийн үйлдвэрүүдийн нэг бөгөөд дэлхийн хамгийн том аммиак үйлдвэрлэгчдийн тоонд ордог.
Тус үйлдвэрийн гол бүтээгдэхүүнд аммиак, мочевин (карбамид), метанол болон бусад азотын суурьтай химийн бодисууд багтдаг байна.

 
Э.Жагар

Э.Жагар

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа