НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Украины FP-5-ын цохилт!
МЭДЭЭ

Украины FP-5-ын цохилт!

2026 оны 2-р сарын 13
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Украины Зэвсэгт хүчний ерөнхий штабын мэдээлснээр, ОХУ-ын пуужин-их бууны гол удирдах газрын (ГРАУ) арсенал, батлан хамгаалахын томоохон үйлдвэр болон хэд хэдэн зэвсгийн агуулахуудыг амжилттай устгасан байна. Волгоград мужийн Котлубань суурин дахь ГРАУ-ын арсенал нь Оросын армийн сум, хэрэгслийн хамгийн том хадгалах цэгүүдийн нэг юм.

Украины алсын зайн тусгалтай FP-5 "Фламинго" хэмээх нисгэгчгүй төхөөрөмжүүдээр уг цохилтыг гүйцэтгэжээ.

Цохилтын дараа тус байгууламжийн газар нутагт хүчтэй дэлбэрэлтүүд болж, хадгалагдаж байсан сум хэрэгслүүд дараалан дэлбэрсээр байна. Тамбов мужийн Мичуринск хотод байрлах "Мичуринский завод Прогресс" үйлдвэр мөн цохилтын бай болжээ.

Тус үйлдвэр нь нисэх хүчин болон пуужингийн системд зориулсан өндөр технологийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, Оросын армийг зэвсэглэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг стратегийн объект юм.

Запорожье мужийн түр эзлэгдсэн нутаг дэвсгэр дээрх Оросын цэргийн хангамж цохилтод өртжээ. Терпиння болон Розивка суурингуудын орчимд байрлах дайсны сум хэрэгслийн агуулахуудыг украинчууд устгасан байна.

2-р сарын 11-ний өдөр Волгоградын газрын тос боловсруулах үйлдвэрт өгсөн цохилтын дараах хохирлын дэлгэрэнгүй мэдээлэл тодорхой боллоо.

Газрын тосыг анхан шатны боловсруулалт хийдэг үндсэн төхөөрөмж болох ЭЛОУ-АВТ-1 ноцтой гэмтсэн. Мөн АВТ-3 төхөөрөмжийн эд ангиуд болон үйлдвэрийн бусад дэд бүтцүүд эвдэрсэн байна.

Үүнээс үүдэн бусад дагалдах, боловсруулах төхөөрөмжүүдийн ачаалал буурч, зарим хэсэг нь үйл ажиллагаагаа бүрэн зогсооход хүрчээ. Одоогийн байдлаар дайсны бие бүрэлдэхүүний хохирол болон эвдрэл сүйлийн эцсийн хэмжээг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.

Г.СҮХ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.

Oct 29, 2026

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа

Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа