НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Уул уурхайн биржээр оны эхний хагаст 17.70 сая тонн бүтээгдэхүүн арилжааллаа
МЭДЭЭ

Уул уурхайн биржээр оны эхний хагаст 17.70 сая тонн бүтээгдэхүүн арилжааллаа

2026 оны 7-р сарын 21
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

2026 оны эхний хагас жилийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн уул уурхайн биржээр нийт 515 удаагийн цахим дуудлага арилжаа зохион байгуулагдсанаас 441 арилжааны хэлцэл амжилттай хийгдэж, нийт 17.70 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 5.90 их наяд төгрөгөөр арилжааллаа.

Нүүрсний арилжаа

Нийт 319 удаагийн нүүрсний дуудлага арилжаа амжилттай хэлцэл хийгдэж, 14.60 сая тонн нүүрсийг 4.80 их наяд төгрөгөөр арилжсан байна. Дуудлага худалдаагаар арилжсан нүүрсний үнийн өсөлтийн дундаж 9.51 % байгаа бөгөөд худалдагч компаниуд уг үнийн өсөлтөөс нийт 403.42 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна.

Төмрийн хүдэр, баяжмалын арилжаа

Нийт 117 удаагийн төмрийн хүдэр, баяжмалын дуудлага арилжаа амжилттай хэлцэл хийгдэж, 3.05 сая тонн төмрийн хүдэр, баяжмалыг 688.93 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Дуудлага худалдаагаар арилжсан төмрийн хүдэр, баяжмалын үнийн өсөлтийн дундаж 3.85 % байсан бөгөөд үнийн өсөлтийн үр дүнд худалдагч компаниуд нийт 13.11 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна.

Зэсийн баяжмалын арилжаа

Нийт 5 удаагийн зэсийн баяжмалын арилжаа амжилттай хэлцэл хийгдэж, 40.0 мянган тонн зэсийн баяжмалыг 409.55 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Дуудлага худалдаагаар арилжсан зэсийн баяжмалын үнэ дунджаар 1.77 % -иар өссөн бөгөөд үүний үр дүнд худалдагч компани 7.13 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Sep 2, 2026

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа