НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Уул уурхайн салбарын ТӨК-иудад ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө
МЭДЭЭ

Уул уурхайн салбарын ТӨК-иудад ил тод байдлыг сайжруулах үүрэг өглөө

2025 оны 12-р сарын 22
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай уулзалт хийж, тодорхой үүрэг чиглэл өглөө. Уулзалтаар бүрэлдэхүүн компаниуд үйл ажиллагааныхаа өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломжит гарц, шийдлийн талаар танилцуулж, санал солилцов.

Энэ үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компанийн шинэчлэлийн бодлогын хүрээнд засаглал, удирдлага, ил тод байдлыг эрс сайжруулах, орлогын эх үүсвэрийг бүрэн дайчлах, зардлыг бодитой хэмнэх, бүтэц, зохион байгуулалт, орон тооны зохистой байдлыг хангах, мөн хөрөнгө оруулалтын төслүүдийг эн тэргүүнд гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, бусад нийгэм, эдийн засгийн өгөөжөөр нь сайтар эрэмбэлэн төсөв, төлөвлөгөөндөө тусгах шаардлагатайг онцолж, бодит, хэмжигдэхүйц үр дүн гаргахад анхаарч ажиллахыг санууллаа.

Мөн дараах чиглэлд ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Үүнд:

-“Оюу Толгой” төслийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх;

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг яаравчлах;

-УИХ-ын тогтоолын дагуу “Бор-тээг”-ийн ордыг эдийн засгийн ашиглалтад оруулах ажлыг шуурхай зохион байгуулах;

-Стратегийн болон үүсмэл ордыг ашиглаж буй аж ахуйн нэгжүүдтэй төрийн эзэмшлийн хувийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг эрчимжүүлэх;

-Үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүд, тэр дундаа Гангийн үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэх;

-ТӨК-иудын худалдан авах ажиллагааг хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан бүрэн цахим системд шилжүүлж, үнийн харьцуулалт, нийлүүлэгчийн үнэлгээ, давхардал, хийдэл, үр ашиггүй зардлыг автомат хэлбэрээр хянах замаар ил тод байдал, хэмнэлт, авлига, хулгайн эрсдэлийг эрс бууруулах;

Дээрх ажлуудыг хэрэгжүүлэхдээ 2026 онд сахилга, хариуцлагыг чангатгаж, тодорхой хугацаатай, хэмжигдэхүйц үр дүн бүхий төлөвлөгөөг яаралтай боловсруулан танилцуулах шаардлагатайг “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай онцоллоо.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Sep 2, 2026

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа