НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
МАН-аас жийгдэгсэд МоАХ дээр BET тавьжээ!
ШАР МЭДЭЭ

МАН-аас жийгдэгсэд МоАХ дээр BET тавьжээ!

2026 оны 3-р сарын 4
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Урьд, өмнө нь МАН-ын зодоон далд, АН-ын зодоон ил өрнөдөг байсан. Үүнийгээ ч Ардчилсан намынхан дотоод ардчилал гэх үгээр хайцаалдаг, тайлбарладаг байв. Тэгвэл өдгөө МАН-ын зодоон хөшигний наана, АН-ын зодоон хөшигний цаана ид өрнөж байна.

Эрх баригч МАН авлига, хулгай, луйврын хэрэгт нэр холбогдсон гишүүдээсээ намаа чөлөөлөх бодлого хэрэгжүүлж эхэлсэн. МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт"-өө танилцуулахдаа “Монгол хүн, монгол өрх айл бүрийг тонон дээрэмдсэн авлигаас ард түмнээ, ардчилсан төрөө, Ардын намаа чөлөөлнө" гэдгээ өнгөрөгч Баасан гаригт Бага хурлын гишүүддээ зарласан билээ.

Энэхүү бодлогын хүрээнд нэр бүхийг дөрвөн хүнийг Ардын намаас чөлөөлөх хүсэлтээ Хяналтын ерөнхий хороондоо хүргүүлсэн юм. Н.Учралын зүгээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-аас чөлөөлөх үндэслэлээ ил тод, тов тодорхой тайлбарласан. Гэхдээ МАН-ын шинэ дүрэмд зааснаар тэднийг МАН-аас чөлөөлөх эсэхийг Хяналтын ерөнхий хорооны 17 гишүүдийн саналаар шийдэх юм.

Эсрэг талд АН-ын дотоод сунгаа ч эрх мэдлийн төлөөх том тэмцэл болж хувирсан байна. Энэ тэмцэлд МАН-ын экс удирдлагууд ч татагдан оролцох болсон аж.

Үндсэндээ, МАН-аас жийгдэгсдэд МоАХ дээр bet тавьж эхэлсэн гэх яриа мэдээж гудамжны хов биш юм. Тэдний хувьд нэгд, шоронгоос мултрах, хоёрт, эрх мэдэлдээ эргэн ирэх гол "зэвсэг" нь Ардчилсан нам болжээ. Иймээс Ардчилсан намын удирдлагыг МоАХ-д авч өгөх бүхий л арга залийг тэд ашиглаж сууна.

"Баянгол" зочид буудалд Ардчилсан намыг "авлах" ерөнхий сценари аль хэдийнэ зурагдсан гэх. Тэрхүү сценарийн дагуу Төв аймгийн АН-ыг МoАХ-нд авч өгөх ажлыг Ц.Туваан хариуцаж буй бол Хан-Уул дүүрэг дээр Х.Баттулгын хүргэн О.Тэнүүн, "Монос"-ын Л.Эрдэнэчимэгийн хүү Б.Ононгоо нар ажиллаж байгаа аж.

МоАХ-ны гишүүдийн тоог нэмэхийн тулд Ардын намаас царцаа "зөөх" ажиллагааг экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, спикер асан Д.Амарбаясгалан, хотын дарга Х.Нямбаатар нар далдуур санхүүжүүлж байгаа гэх хов ч сонсогдож байна. Сонгинохайрхан дүүргийн МАН-аас МоАХ-д царцаа "урвуулах" ажлыг Соёлын сайд асан Ч.Номинд даалгасан гэх. Тэгвэл Баянгол дүүргийн МАН-аас Ардчилсан нам руу гишүүд элсүүлэхийг УИХ-ын гишүүн Э.Одбаярт даатгажээ.

Баруун төвийн үзэл баримтлалтай гэж шинэ Үндсэн дүрэмдээ тодотгосон Ардчилсан намд ардчилал, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөний дайснууд, эсрэг үзэлтнүүд цөөнгүй бий. Тэр тусмаа бусдын хөрөнгө хураая, хүний амийг цаазалъя гэж ардчиллын үнэт зүйл, суурь зарчмын эсрэг суртал ухуулга хийж ирсэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Ганбаатар болон З.Энхболд, Ж.Батзандан нартай Ардчилсан намыг ардчиллын манаач гэж хэлэх ямар ч боломжгүй юм.

Хорт могойн үүр" гэгдэх болсон МоАХ болон МАН-ын БЭТ-үүдээс салах нь зөвхөн Ардчилсан намын асуудал биш. Өнөөдрийн МоАХ нь манж мафийн сүүлчийн хоргодох оромж болж байна. Тиймээс энэ байгууллагыг АН албан ёсоор татан буулгах ёстой юм.

Ардчиллаар овоглодог Ардчилсан нам доторх авлига, хулгайн асуудлыг цэгцлэх нь нэг намын бус нийт монголчуудын ардчилал, тусгаар тогтнолын асуудал юм. Ардчиллаа аваръя гэвэл Ардчилсан намаас МоАХ-г зайлуулах ёстой. Х.Баттулгын МоАХ нь Монголд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн, анхны олон нийтийн улс төрийн байгууллага биш. Женкогийн могойд барьдаг мод юм.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов