2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9


Дэд сайд нарын томилгоог эргэж харахгүй бол Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина гэж АН-ын дарга болоод УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээллээ.
Энэ бол хий хоосон сүрдүүлэг биш байх. Эрх баригчидтай ярих, тохирох асуудал АН-д байна гэсэн үг.
Засгийн газрын өчигдрийн /2025.12.17/-ны хуралдаанаар 15 дэд сайдыг томилсон. Нөгөө талдаа хяналтын болон бүтээмжийн 128 менежерийг цомхотгосон юм. АН-ын дарга асан Л.Гантөмөр нэгэнтээ “Засгийн газар буюу шинэ томилогдох Ерөнхий сайдын манлайллаас их зүйл шалтгаална. Мэдээж зүгээр нэг аж ахуйн албаны дарга биш шүү дээ. Өөрөөр хэлбэл, парламентыг илүү төгөлдөржүүлж, шударга ёсыг тогтоож, давхардсан бүтцийг арилгаж, төрийн албыг илүү цомхон болгох шаардлагатай. Мөн дөрвөн жилийн хугацаатай Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нүсэр ажил хүлээж байх ёстой. АН бол Монгол оронд хэрэгтэй ажлуудыг шаардаж, шахаж байх үүрэгтэй. АН-аас томилогдсон хяналтын менежерүүдийг халах юм бол Ерөнхий сайдын арьсыг өвчинө. Тэд бол төрийн өмчит компани дээр байгаа хулгайг хянах үүрэгтэй хүмүүс. Тэд нарыгаа авч хаячихаад дур зоргоороо идэж, уудаг, тараадаг амьдрал руугаа шилжих гэж байгаа бол өршөөхгүй” гэж байсан. Гэхдээ АН нэгэнт засгаас гарсан, ялсан нам нь ямба, ялаа эдлэх нь зүйн хэрэг.
Г.Занданшатарын Засгийн газар зүүтэй сандал дээр сууж байгаа нь бас худлаа биш. Ердөө хоёрхон сарын өмнө, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилохоор болсныг эсэргүүцэн МАН-ын 30 гишүүн Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах өргөх бичгийг УИХ-д өргөн барьж байсан. Тэгвэл өнөөдөр АН энэ асуудлыг ахин "босгож" байна.
Улс орны эдийн засгийн хямралтай байгаа үед дэд сайдуудын томилгоог эсэргүүцэх АН-ын акцыг буруутгах аргагүй. Ядаж байхад дэд сайдууд дунд ял үүрэхээс илүү ямба эдлэх зорилготой нөхөд ч цөөнгүй байна. Жишээ нь, "JET" скүүтерийн "босс", “Магнай трейд”-ийн нялх Сэнгүмийг нэрлэж болно.
МИАТ-ын захирал асан Б.Мөнхтамир, "Оюутолгой"-н 20 сая ам.долларт "ороогдож" яваа Б.Солонго, А.Амундрагийн МАН-д хөтлөж авчирсан Г.Баярхүү, Морин спортын хорооны уяач гэхчилэн тоон доторх "үсэг"-үүд мэр, сэр харагдана.
Нэг гараараа төр дэх бүтээмжгүй бүтээмжийн менежер, хяналтгүй хяналтын менежер нарыг халж, 29 тэрбумыг улсын төсвөөс хэмнэж буйг ч нөгөө гараараа дэд сайдуудын томилгоог хийснээрээ Г.Занданшатарын Засгийн газар амалсан, хэлснээс ухарч буй мэт харагдах нь ч ойлгомжтой.
Гэхдээ сөрөг хүчин өмнө нь яагаад Засгийн газрын БЭТ, Тусгай үүргийн Элчин сайд, хяналт, бүтээмжийн менежерүүдийг томилж байхад чимээгүй байв аа?! Гэдэг нь бас л асуултын тэмдэг.
Арван зургаан дэд сайдын томилгооноос болж, Г.Занданшатарыг огцруулна гэдэг ердөө далим үг төдий. Хамгийн гол нь АН-ынхан энэхүү акцаа цагаа олсон нүүдэл биш, хол явах улс төр биш гэдгээ маш сайн мэдэж байгаа. Тиймээс сөрөг хүчний аядуу зөөлөн сүрдүүлгээс харахад тэдний зорилго бол Засгийн газрыг унагаах биш Засгийн газартай тохиролцох байж мэдэх дүр зураг уншигдаж байна.
Нөгөө талдаа цагаан байрны талцал, цаашлаад Үндсэн хууль зөрчиж, төр самууруулснаа хүртэл АН-д тохдог МАН-ынхан дараа нь сөрөг хүчнээс болж ажлаа хийгээгүй гэж буруутгахаас ч сийхгүй. Тэгээд ч гадаад, дотоодын геополитикоо харсан ч Монголын парламент, Засгийн газарт улстөржилтөөс илүү улс оронд хийх ажил бишгүйдээ байгааг сануулахад илүүдэх юун.
Х.ХАС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9