НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АН-ын дотоод сонгуулийн хагарал даамжрах нь!
ШАР МЭДЭЭ

АН-ын дотоод сонгуулийн хагарал даамжрах нь!

2026 оны 4-р сарын 6
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

МАН-ын зодоон түрдээ намдаж, ямар ч байсан Н.Учрал, Д.Амарбаясгалан, Н.Номтойбаяр нар засагт хамтрах болсноор нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ тун төвөгтэй нөхцөлд орж байна. Л.Оюун-Эрдэнийн зүгээс Н.Учралын засагт Шадар сайдаар ажиллах саналыг нь хүлээн авсан Н.Номтойбаярт битүү хатуу үг дайж, далд утгаараа “Бодь групп”-тэй ч холбож амжив. Н.Номтойбаяр өөрийнх нь үгийг хүлээж аваагүйг онцолсноороо тэд нэг ёсондоо зам салсныг илтгэж буй юм. Ямар л тэнэг хүн живж яваа хүний мөчир болох вэ дээ.

Тэгвэл Г.Занданшатарын засагт хамтарсан ИЗНН-ынхан хэрүүл, хагарлаасаа болж шинэ засгаас жийгдсэн. Тус намын хэрүүл мөн л УДШ-ийн босго давсан.

Нөгөө талд Л.Оюун-Эрдэнийг огцорсны дараагаас сөрөг хүчний байран дээрээ эргэн ирсэн Ардчилсан нам дотоод сонгуулиас болоод бас л бөөн хэрүүл заргатай сууж байна. Товчхондоо, дотоод сонгуулиас үүдэлтэй дотоодын тэмцэл АН-д улам ширүүсэх шинжтэй. Дотоод сонгуулийг МАН-ын царцаа нараар дүүрсэн гэж АН-ын жирийн гишүүд нь гомдол шүүмжлэлээ намынхаа удирдлагад удаа дараа хүргүүлсэн ч хүлээж аваагүй байдаг. Энэхүү гомдол заргыг шийдэх ёстой хүн нь З.Нарантуяа. Гэвч охин нь БЗД-ээс ҮБХ-ны гишүүн болсон, өөрөө Завханаас ҮБХ-ндоо орсон болохоор аль болох цаг хожих тактик ашиглаж байгаа гэж намын гишүүд нь түүнийг буруутгаж байна.

Иймээс БЗД-ийн Ардчилсан намынхан дотоод сонгуулиа МАН-д луйвардуулсан гэж УДШ-д гомдол гаргасан. Уг гомдлыг УДШ нийт шүүгчдийнхээ бүрэн бүрэлдэхүүнээр хэлэлцэхээр болжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болормааг СБД-ийн Ардчилсан намыг МАН-ын царцаа нарыг ашиглаж авсан гэсэн баримтуудыг СБД-ийн АН-ын түр хорооноос О.Цогтгэрэл даргадаа хүргүүлж, намын Их хурлаас өмнө арга хэмжээ авахыг хатуу шаардсан.

Тэгвэл СХД-ийн намын хорооноосоо “хөөгдсөн” АН-ынхан, Хан-Уулаас ҮБХ-доо орж чадаагүй хууччуул, Чингэлтэй дүүрэгт Ардын намын царцаа нарт ялагдсан сөрөг хүчний гишүүд, БГД-ийн намаа Говь-Алтайнханд алдагсад, Хөвсгөлийн дотоод сонгуулийг будилаантуулсан гэж намын түр генсекээ буруутгаж буй өмнөх ҮБХ-ны гишүүд бүгдээрээ нэгдэж, О.Цогтгэрэлд шахалт үзүүлэхээр болжээ.

Тэд мөн нийслэлийн АН-ыг О.Цогтгэрэл Женкод хэргээр өгч, 2028 онд ахин ялагдуулах замыг заслаа гэж буруутгаж байгаа гэнэ. Ийнхүү АН-ын дотоод сонгуулийн маргаан томорсоор, шинэ ҮБХ-доо орж чадаагүй хуучин ҮБХ-ны гишүүд тусдаа хуралдахаар гарын үсэг цуглуулаад эхэлсэн байна. АН-ын өмнөх ҮБХ-ноос 250 гаруй хүн шинэ ҮБХ-доо орж чадаагүй, тэд УДШ дээр хүчинтэй хэвээр байгаа гэж өөрсдийгөө үзэж байгаа гэнэ. Ийнхүү АН-ын ҮБХ ахин хоёр талд хуралдаж, маргаан нь УДШ дээр сунжирч магадгүй байна.

Дашрамд сонирхуулахад, дотоод сонгуулиар шинээр бүрэлдсэн АН-ын ҮБХ-ны хурал энэ сарын 9-нд болох юм.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов