НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Backroom talk: Засгийг огцруулах Л.Оюун-Эрдэнийн санаархал бүтэлгүйтжээ
ШАР МЭДЭЭ

Backroom talk: Засгийг огцруулах Л.Оюун-Эрдэнийн санаархал бүтэлгүйтжээ

2026 оны 5-р сарын 28
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Учрал нөөцийн махны асуудлаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэхүү шийдвэрийг гаргасан 5-р сарын 19-ний Бямба гаригийн орой хотын дарга асан Х.Нямбаатар лайваар “Зовлогыг минь зовоосон ч зоригийг минь хорьж чадахгүй. Бусдын ялалтыг булаасан муу бацаан. Тамгаа би нэр төртэй хүлээлгэж өгнө” гэх мэтээр хуурай агсам тавьсан. Х.Нямбаатар ингэж агсамнах болсон нь Л.Оюун-Эрдэнийн явуулгаас үүдэлтэй аж. Х.Нямбаатарыг хотын даргаас буулгах шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал гаргасны маргааш Л.Оюун-Эрдэнэ гадаадаас яаравчлан иржээ. Ирсэн даруйдаа Х.Нямбаатар Д.Амарбаясгалан, Н.Номтойбаяр, С.Амарсайхан нартай уулзжээ. Уг “нууц” уулзалтаар Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангаас 5 сайдаа татах, Н.Номтойбаярыг засгаас гарахыг сануулжээ.

Мөн 6 сайд нь засгаас гарвал Ардчилсан намын бүлэг дэмжинэ. ИЗНН-ын хоёр дээр, Үндэсний эвслийн 4, ХҮН намын 7 нэмэгдээд Н.Учралыг Ерөнхий сайдаас унагааж болно гэх мэтээр Л.Оюун-Эрдэнэ тэнд ярьсан сурагтай. Түүний “шахалт”-ын хариуд Шадар сайд Н.Номтойбаяр засгаас гарахгүй гэдгээ ил шулуухан хэлсэн гэх. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы хувьд эс үйлдэхүйгээрээ дэмжихгүй гэдгээ илэрхийлж, хар цагаан дуугүй суужээ. Харин Д.Амарбаясгалан тоо бодож үзээд “30-ийн бүлгээс нэлээд нь Н.Учралыг налсан. Ардчилсан намын бүлэг, ИЗНН, Үндэсний эвсэл дэмжээд ч Н.Учралыг огцруулж чадахгүй. ХҮН намын хоёр сайд ч засгаас гарахгүй байх гэх маягийн тайлбар хэлсэн сурагтай. Тэрчлэн Л.Оюун-Эрдэнэ шинэ нам байгуулъя гэсэн санал гаргасан ч хэн ч дэмжээгүй аж. Шинэ нам байгуулбал Л.Оюун-Эрдэнэ дарга болно гэж нөхдөө мурина гэдгийг Д.Амарбаясгалан, Н.Номтойбаяр нар ч гадарлахтайгаа. Тэгээд ч нам байгууллаа гээд үсрээд л 8 суудал авна, эцэстээ Н.Энхбаяр шиг хадаг бариад буцаад очиход хүрнэ гэж тооцсон биз. Нэгд, шинэ нам байгууллаа гээд хол явахгүй. Хоёрт, Л.Оюун-Эрдэнийг дарга болгох гэж эрсдэл хийх хүн Н.Номтойбаяр, Д.Амарбаясгалан нар даанч биш. Тиймээс нам байгуулах, Н.Учралын засгийг огцруулах Л.Оюун-Эрдэнийн санал унасан бололтой. Л.Оюун-Эрдэнийн үгэнд итгэж, баахан сагсуурсан Х.Нямбаатарын ханд хага дарагдаж, тамгаа үлдээгээд зугатах шахам Хэнтий явжээ. Улмаар хотын даргаар Д.Пүрэвдагвыг томилох асуудлыг хэлэлцсэн нийслэлийн МАН-ын хурлын үеэр Н.Учралаас өөрийн амаараа уучлалт гуйсан гэх. Ийнхүү Н.Учралын засгийг хөмрөхөөр АНУ-аас яаравчлан ирсэн Л.Оюун-Эрдэнийн хувьд “их санасан газар хоосон хононо” гэгч болсон бололтой. Дашрамд дурдахад, Д.Амарбаясгалан сүүлийн үед намын дарга Н.Учралтай илүү ойртож, Л.Оюун-Эрдэнээс зай барих болсон байна. Н.Учрал, Д.Амарбаясгалан хоёр урьд нь ойрхон харилцаатай байсан, 2024 оны орон нутгийн сонгуулиар өөрийнх нь эсрэг ажиллалаа гэж Х.Нямбаатар тэр хоёрыг хардаж, гөрдөж байсан удаатай.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов