НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Б.Чойжилсүрэнд арга ч үлдсэнгүй!
ШАР МЭДЭЭ

Б.Чойжилсүрэнд арга ч үлдсэнгүй!

2026 оны 1-р сарын 22
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Баян хүн гурван төрд нүүртэй гэдэг үнэн бололтой. Засаг солигдох бүр сандал, суудалтайгаа үлддэг сайдуудын нэг бол Б.Чойжилсүрэн. Гэвч түүний хариуцсан салбар өнөөдөр авлига, хулгай, аваар осолдоо дарагджээ.

2022 онд тэрбээр Эрчим хүчний сайдаар анх томилогдохдоо “аргалж байгаад энэ өвлийг давчихвал Монгол Улс эрчим хүчний экспортлогч болно” гэж амлаж байснаас хойш 4 жил өнгөрчээ. Энэ хугацаанд түүний арга чарга нэгэнт дууссаныг ДЦС-IV-т гарсан аваар осол харуулж байна.

Монгол Улс эрчим хүчний экспортлогч орон болно гэж МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан нь бий. Харамсалтай нь, Монгол эрчим хүчээ экспортлох нь бүү хэл эрчим хүчний хязгаарлалтад оржээ. МАН-ын засгийн эрх барьсан 10 жилд Ч.Сайханбилэгийн эхлүүлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад оруулсныг эс тооцвол олигтойхон реформ хийгдсэнгүй. Б.Чойжилсүрэнгийн “бетонон ширэнгэ” Улаанбаатарт тэлэхийн хэрээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн. ДЦС-аа нэмэхгүй байж, орон сууцны шинэ хорооллуудыг нэмж босгосон нь өнөөдрийн аваар осол гарах үндсэн шалтгаан болсон.

Улаанбаатарын цахилгаан, дулааны асуудлыг шийдэхэд ДЦС-V ашиглалтад оруулахаас өөр аргагүй гэдгээ Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гэнэт ухаан орсон аятай үг амнаасаа унагаж сууна. Үүнийгээ мэдэж байсан юм бол ДЦС-V-ыг ашиглалтад оруулах ажлыг эртхэн эхлэх ёстой байв. Элдэв бөө, ламаар ном уншуулж, арга чарга хайхаар эрчим хүчний үндсэн асуудалдаа анхаарсан бол дүн өвлөөр улсаараа хөлдүүс болох дээрээ тулахгүй байсан билээ.

Б.Чойжилсүрэн баян байлаа гээд түүний мөнгөөр монголчууд хооллохгүй нь лав. Тэр тусмаа эрчим хүчний салбарыг хямрал, дампуурлаас гаргахад түүний их мөнгө нэмэргүй. Харин ажилдаа хариуцлагатай, асуудлаа шийддэг бүтээдэг удирдлага эрчим хүчний салбарт “тог, цахилгаан” мэт нэн хэрэгтэй байна.

Эрчим хүчний салбарыг дампуурлаас гаргая гэвэл эхлээд Б.Чойжилсүрэнг энэ салбараас явуулах цаг болжээ.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Улс төрийн шизофрени ба адгийн шарууд Адам Смит ба ардчиллын нэр барьдаг болжээ!

Английн зохиолч Самуэль Жонсоны хэлсэн “Эх оронч үзэл бол адгийн шааруудын хамгийн сүүлчийн хоргодох газар мөн” гэсэн алдарт үг байдаг. Эх орончийн баг зүүсэн олон хулгайч, луйварчид эх орноо тонож, эх орноосоо хулгайлсан бодит факт ч олон. Иймээс эх орон, эх оронч гэх үг иргэдэд итгэл төрүүлэхээ болиод удаж байгаа. Товчхондоо, Монголын улс төрд “эх оронч үзэл” нь хэтэрхий хуучирсан концепци, зурагдсан пянз болсон. Тиймээс адгийн шаарууд шинэ зэвсэгтэй болсон нь: Адам Смит, чөлөөт зах зээл ба ардчилал гэх үг.

Aug 19, 2026

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

Э.Бат-Үүл: Монгол байхыг аварсан Эрийн гурван наадам!

Э.Бат-Үүл: Монгол байхыг аварсан Эрийн гурван наадам!