2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19


2024 орон нутгийн сонгуульд Ардчилсан нам Улаанбаатарт үсгүй арчуулсан. Үүний гол буруутан нь нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт мөн. Учир нь, НИХТ-ийн сонгуульд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүмүүс бултаараа нэр дэвшсэн нь Ардчилсан намаас дэмжигч, сонгогчид “үргэх, дүрвэх” шалтгаан болсон билээ.
НИХТ-ийн сонгуульд АН-аас таван хүн ялалт байгуулж, бусад нь өвдөг шороодсон. Гэсэн хэдий ч АН-ын нийслэлийн болон дүүргийн намын хороодын дарга нар ямар ч хариуцлага хүлээгээгүй. Угтаа тэд нийслэл болон дүүрэгт ялагдал хүлээсэн хариуцлагаа хүлээх ёстой хүмүүс мөн үү, мөн.
Ардчилсан намын дотоод шинэчлэл ид өрнөж буй энэ үед намаа сонгуульд ялагдуулсан дарга нараас хариуцлага нэхэх нь зүйн хэрэг. Удаа дараа намдаа ялагдал авчирсан хүмүүс ахиад амжилт авчирна гэж байхгүй. Тиймээс ямбыг нь эдэлсэн дарга нараасаа гишүүд нь ял шаардаж байж Ардчилсан нам хариуцлагажина.
Жишээ нь, БЗД-т намаа ялагдуулсан тус дүүргийн Ардчилсан намын хорооны дарга Л.Батдэлгэр ганцаараа ажилтай болсон. Намын бусад гишүүд нь гудамжинд чулуу өшиглөж явахад Л.Батдэлгэр нь Х.Нямбаатараас албан тушаал авч, АН-ын биш МАН-ын гишүүн шиг ажиллаж буй нь худлаа гүтгэлэг болохгүй биз.
Тэрбээр Х.Нямбаатарын удирдлага дор Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын даргаар ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, МАН-д хяналт тавих ёстой сөрөг хүчний дарга нар эсрэгээрээ эрх баригчдын өвөрт орсон нь тэдэнтэй хариуцлага ярих гол шалтгаан юм.
Ийм урвагчдаасаа Ардчилсан нам эртхэн салахгүй бол ирэх 2028 оны сонгуульд ялагдал хүлээнэ. Х.Нямбаатарын “цэрэг”-ээр ажилласан хүн Х.Нямбаатарын эсрэг ажиллаж чадах уу? Нэгдүгээр хардлага энэ.
Ардчилсан намын шинэ Үндсэн дүрмийн дагуу тус намын гишүүнчлэлийн бүртгэлийг шинээр явуулж, хоёрдугаар сарын 1-нээс эхлэн татвараа төлсөн гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгож эхэлсэн. Атал БЗД дээр гуравдугаар сараас гэрэгэ олгоно гэж тус дүүргийн АН-ын хорооны дарга Л.Батдэлгэр хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн нь Х.Нямбаатарын “даалгавраар” намынхаа даргын шийдвэрийг эсэргүүцэж буй илэрхийлэл ч байж болох талтай. Энэ бол хоёрдугаар хардлага.
Ямар ч байсан Ардчилсан нам дотоод сунгаа явуулж, институци болох зорилго тавьсан нь үнэн юм бол дотоодын урвагчдаасаа салахгүйгээр шинэчлэгдэх ямар ч боломж харагдахгүй байгаа. Дотоодын сунгаа бол Ардчилсан намыг МАН-д зарж идсэн МАНЖ бүлэглэлийнхнээс салах хамгийн том боломж гэдгийг АН-ын жирийн гишүүд анхааралдаа авах цаг болжээ.
Б.БАТ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19