2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9


Хүний тархины хэмжээ таван үгнээсээ танигддаг гэдэг. Улстөрчдийн үг нь ч, үйлдэл нь ч олны нүдэн дээр байдаг. Тиймээс ч шүүмжлэл багагүй дагуулах нь бий. Эрх чөлөө егөөдлөөс эхэлдэг. Улстөрчдийн хэлсэн эшлэл болон тэнэг үгсийг “Гарц үг”, “Тэнэг үг” зэрэг буландаа цувралаар хүргэж байгаа билээ. Ингээд Ц.Даваасүрэнгийн хэлсэн, нийгмийн сүлжээнд багагүй элэглэл, шүүмжлэл дагуулсан үгсийг түүвэрлэн хүргэж байна.
Oюутолгойн алтны нөөц 30 ширхэг “Бороо гоулд”-той тэнцэнэ.
Бүрэн эрх нь дууссан гишүүдэд тэтгэмж олгох нь төрийн нууцтай холбоотой. Бусад улсад төрийн нууцтай харилцаж байсан хүмүүсийг гудамжинд хаядаггүй. Төрийн нууцыг хамгаалж буй бодлогыг нураах ямар хэрэг байна. Их хурлын гишүүн байсан хүмүүс нууц хадгалах үүрэг хүлээж нэг жилийн хугацаанд цалинждаг. Тэгэхгүй бол төрийн нууцыг худалдах хэлбэрүүд явдаг.
Хүн доромжилсон асуудлыг эрүүгийн хуульд оруулах ёстой.
Монгол бол сая төгрөг төлөөд орж ирдэг гадаад ядуучуудын цуглуулга, хогийн сав биш. Тэд хямд байшин худалдаж аваад Монголд байнга оршин суух эрхтэй болж байна.
Манайхан хоёр хөршөө баян болсон гэдэг, тийм юм байхгүй. Тэнд хангалттай ядуу улс байгаа. Өмнөд хөршид хүн амын 13 хувь буюу өдөрт 5$-аар амьдардаг 180-200 сая иргэн байна.
Бүх салбарт хөрөнгө оруулалт авах нэрээр ажлын байраа булаалгаж болохгүй. Нөгөө талаар стратегийн гол салбарууд дээр хөрөнгө оруулалт татна гэдэг ойлголт байдаггүй.
Монгол гадныханд нээлттэй байж болохгүй. Гуравхан сая хүнтэй улс шүү дээ. Дороо уусаад алга болно.
Гадныхныг цувуулаад байх юм бол нэг өдөр тэд биднээс олон болчихсон, чөлөөт ардчилсан нийгэмд хамгийн их санал өгдөг, төрийг чинь бүрдүүлдэг болчихно.
“Оюутолгой” компани өнгөрсөн нэгдүгээр сарын татварыг төлөхгүй гэж мэдэгдсэн байна. Яагаад гэвэл урьдчилгаа татвар төлчихсөн гэж. Гэтэл тэр урьдчилгаа байдлаар өгсөн мөнгө нь татвартайгаа орж ирээгүй. Татвар бол татвар л байх ёстой.
Гудамжны хэрүүлийг төрд битгий оруул гэсэн шүү, Засаг төрөө унагаадаг гинжин хэлхээнд орчих вий.
Л.Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайдын албан тушаалд тохирох хүн байхгүй. Л.Оюун-Эрдэнийн оронд бүр улаан луйварчин гараад ирвэл аюул шүү.
Л.Оюун-Эрдэнэ өмнөх Ерөнхий сайдуудыг бодвол улс орныхоо эрх ашгийн төлөө байсан.
Л.Оюун-Эрдэнээс өөр хэн Засгийн газрыг сайжруулах юм.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчөөгүй.
Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр жоохон зөнөсөн байж магадгүй юм байна лээ.
Үндсэн хуулийнхаа дагуу бүгдээрээ тэгш эрхтэй байх ёстой гэх. Гэтэл УИХ-ын гишүүн хүн олон нийтийн мандатны эзэн, төр барьж байгаа учраас хуулийн хамгаалалттай байх ёстой.
Гишүүний халдашгүй эрхийг цуцалж болохгүй. Энэ бол хамгаалалтын том дархлаа.
Би хулгайч байсан юм бол УИХ-ын гишүүнээр яагаад таван удаа сонгогдоод байгаа юм.
ҮХЦ-ийг Их хурал томилсон.Цэц Үндсэн хуулиа зөрчөөд байвал хариуцлага ярих бүрэн эрх нь бидэнд бий.
Бид төрөөрөө тоглож болохгүй.
ҮХЦ-ийн гишүүнээс бууж байхыг бодоход Л.Өлзийсайханыг лав шагнасангүй. Чи Засгийн газрыг огцруулах тухай тогтоол дээр эсрэг байр суурь бариад шийтгүүлчихэв үү
Х.Булгантуяа Үндсэн хуулийн дагуу санал хураасан. Харин ҮХЦ зөрчсөн байхгүй юу.
Үндсэн хуулийн цэцийн гишүүд бол төр самарч мэдэх аюултай эрх мэдэлтэй. ҮХЦ-д даргаас айчихсан арчаагүй хүмүүс их байдаг.
Би үхэн үхтлээ байгаагаараа л байна
Манай ЕБС-ийн сургалтад хуучин оросын элит тогтолцоо хамгийн тохиромжтой. Үүний агуулга стандартыг өөрчилж болохгүй.
Англи, Америкийн ЕБС чинь ажилчин анги бэлтгэдэг тогтолцоотой.
Баян айлын хүүхдүүдэд мөнгө өгч ялгадас үйлдвэрлэж яах гээд байгаа юм.
Манай охин Улсын физикийн олимпиадаас нэг хүрэл, хоёр мөнгөн медаль авсан учраас БЗС-ийн зээлээр биш тэтгэлгээр сурсан. Монголын төр нэг авьяастай иргэндээ бакалаврын сургалтын тэтгэлэг өгсөн нь ямар нэг хууль зөрчөөгүй.
Би III цахилгаан станц дэлбэрнэ гэж хэлсэн байсан, дэлбэрчихлээ.
Эрчим хүчнийхэн гаргасан зардлаа орлогоороо олж чадахгүй байна.
Эрчим хүч гэх стратегийн гол салбар бол Монгол орны гал голомт. Үүнийг хувьчлах нь аюултай зүйл.
Улс орноо тэжээж байгаа "Эрдэнэт", "Эрдэнэс Тавантолгой" гэсэн хоёрхон том компани байна. Ковидын үед энэ хоёр компани л цахилгаан, дулаан, түлшний үнийг төлсөн. Хувийнхан төлөөгүй. Хувьд очвол нийгмийн хариуцлага алга болно.
Манай улсад бизнес эрхлэх боломж маш их. Бүх зүйлээ импортолж байна. Гаднаас авч байгаа юмнуудыг яагаад өөрсдөө үйлдвэрлэхгүй байгаа юм бэ? Төр үүнд оролцоогүй.
Хувь хүн улс орноо тэжээнэ гэж байхгүй.
Эрчим хүчний үнийг чөлөөлж болохгүй. Хэрэв чөлөөлбөл монопол тогтож, иргэдэд хүссэн үнээ тулгана. Төлөхгүй бол тогийг нь таслана.
Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны дээрэмд оролцвол чадах л байсан

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9