НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Double standard: Наадмын хоймроос улстөрчдийг холдуулъя!
ШАР МЭДЭЭ

Double standard: Наадмын хоймроос улстөрчдийг холдуулъя!

2025 оны 10-р сарын 30
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Үндэсний их баяр наадмын тасалбар ганцхан цагийн дотор зарагдаад дууссан талаар олон нийтийн сүлжээнд иргэд гомдолложээ. Үеийн үед ийм хэрүүл гардаг нь гэм биш. Үүнийгээ өөрчлөх, засах “өөр ухаан” манай хотын дарга нарт үзээд өгье гэхнээ үнэндээ байхгүй нь гутамшиг.

Баяр наадмын нээлтийн ёслол, бөхийн барилдаан тасалбар суудлаасаа хамаарч, 100, 130, 150 мянган төгрөгөөр үнэтэй зарагдсан. Нэг иргэнд хоёр тасалбар зарах зохицуулалт хийсэн л гэх. Авчиг иргэдийн авч чадаагүй наадмын тасалбарууд ямар шугамаар шагийнхны гарт очдог нь гайхамшиг. Хэргийн эзэд нь нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холгүй байгаа.

Наадмын тасалбарын талаар мянгантаа маргаад ч “бандан тас” болсон. Гагцхүү шагчдын гарт очсон тасалбарт хэн нөлөөлсөн нь асуудал мөн.

Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулах комисстыг урьдын адир Шадар сайд С.Амарсайхан ахална. Комиссын бүрэлдэхүүнд ССЗАЖ-ын сайд Ч.Ундрам, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар багтсан. Тиймээс тэдэнд хандаж хэлэхэд, наадмын хойрморт УИХ-ын гишүүдийг урьж залдгаа болих хэрэгтэй.

УИХ-ын гишүүд бол ард түмний  төлөөлөл. Товчхондоо, ард түмнээс илүү эрх эдлэх учиргүй. Атал жил, жилийн наадмаар УИХ-ын гишүүд эхнэр, нөхрөө дагуулаад наадмын хойморт урилгаар залардаг. Социалист нийгмээс тогтсон эл муухай уламжлалыг энэ жилээс өөрчилье. УИХ-ын гишүүд гэхээрээ ард иргэдээсээ илүү эрх эдлэх ёстой гэсэн үг биш. УИХ-ын гишүүд бол хууль л тогтоодог хүмүүс. Хуулиар хамгаалагдсан гээд хуулийг зөрчих эрхтэй биш юм.

Тэр тусмаа ард иргэдийн төлөөллүүд, УИХ-ын гишүүд, сайд дарга нар энгийн иргэдийн адил баяр наадмын тасалбараа өөрсдөө худалдаж авах үзэх ёс зүйтэй байх ёстой. Дарга нар нь урилгаар, тусдаа суудалд заларна гэдэг чинь даабль стандарт шүү дээ. Гахай илүү тэгш эрхтэй байж болохгүй.

УИХ-ын гишүүн болчихлоо гээд ард иргэдээ харааж, зүхэж, доромжилж, гутаадаг том дарга болсон гэж эндүүрдэг хүмүүс парламентын 126 дотор цөөнгүй бий.  Сонгодог парламенттай болно гэж гишүүдийн тоог нэмсэн. Гэтэл парламентынхаа эрх үүргийг мэддэггүй хүмүүс парламентыг чадамжгүй, чадваргүй, Шар хадны эмнэлэг болгон харагдуулж буй нь худлаа биш. Үе, үеийн парламентад хэрүүлч, заргач, бялдууч хүмүүс байж л байсан. Гэхдээ Д.Амарбаясгалангийн парламентад суугаа ард түмний зарим төлөөлөл бол арай л дэндүү байгаа. Өөрийг нь гишүүн болгосон сонгогчдоо нулимаж, өдөр шөнөгүй харааж зүхдэг нэг бус гишүүн бий.

Ийм хүмүүст илүү эрх өгөх тусам өөрсдийгөө ард түмний төлөөлөл биш ард түмний дарга гэж ойлгоод байгаа хэрэг.

Тиймээс улстөрчдийн ард түмнээсээ “ангид” эрхтэй биш гэдгийг ойлгуулахын тулд наад захын асуудлаас эхлэх учиртай. Наадмын хоймроос улстөрчдийг хөөх ёстой. ҮАБЗ, төрийн гол гурван институци гэдэг утгаараа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав наадмын хоймортоо сууг. Харин наадмын хойморт эх орныхоо нэрийг өндөрт гаргасан, эх орондоо хийж бүтээсэн хүмүүсээ урьж суулгадаг болъё.

Ардчилсан улс мөн бол УИХ-ын гишүүд, сайд дарга нар ард түмнээсээ ялгарах ёсгүй юм аа!

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов