НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Dubai Watch Week: Дубайд танилцуулагдсан гоёхонууд
ШАР МЭДЭЭ

Dubai Watch Week: Дубайд танилцуулагдсан гоёхонууд

2026 оны 1-р сарын 2
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

2015 оноос хойш зохиогдож байгаа Dubai Watch Week үзэсгэлэн худалдаанд цаг үйлдвэрлэлийн том, жижиг нийлсэн 90 гаруй брэнд бүтээгдэхүүнээ танилцууллаа. Арабын нэгдсэн Эмиратын цаг болон гоёл чимэглэлийн дистрибютер Ahmed Seddiqi компанийн санаачилгаар анх зохиогдож эхэлсэн энэхүү арга хэмжээ өдгөө энтертайнмэнтийн шоу болон хувирчээ.

Үзэсгэлэн дэлхийн хамгийн өндөр цамхаг болох Бурж Халифийн хөлд цаганд зориулсан бяцхан хотхон босгожээ. Хамгийн том талбайг 2025 онд 150 жилийн ойгоо тэмдэглэсэн Audemars Piguet эзэлсэн бол төдийлөн танигдаагүй шинэхэн брэндүүд баарны ширээний чинээ талбайд бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Нийтдээ 20 гаруй шинэ бүтээгдэхүүн танилцуулагдсан байна.

Таван өдрийн хугацаанд 49 мянган хүн хотхоноор зочилсон нь Dubai Watch Week-ийн түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт байлаа. Тэр байтугай жил болгоны есдүгээр сард зохиогддог уламжлалт Geneva Watch Days-ийн үзүүлэлтэд дөхөж очлоо. Арга хэмжээг зохион байгуулагч Ahmed Seddiqi компанийн байгуулагдсаныг 75 жилийн ой тохиож байгаа учраас дэлхийн цаг үйлдвэрлэгч компаниудын томчууд уригджээ. Тухайлбал, Breitling-ийн Жорж Керн, Audemars Piguet-ийн Илария Реста, Chopard-ийн Карл-Фридрих Шойфель, Hublot-ийн Жульен Торнар, тэр байтугай иймэрхүү арга хэмжээнд барагтай үзэгдээд байдаггүй Rolex CEO Жан-Фредерик Дюфур хүрэлцэн иржээ.

Urwerk X Ulysse Nardin UR-FREAK, эх бие 44 мм, титан, лимитед эдишн, 108 мянган швейцарь франк

Chopard L. U. C. Grand Strike: компанийн түүхэндээ хамгийн их ажиллагаа орсон загвар, эх бие43 мм, цагаан алт, лимитед эдишн, 780 мянган швейцарь франк

JirardPerregauxLaureattoThreeGoldBridges: эх бие 41 мм, ган, лимитед эдишн, 178 мянган евро

Hublot Big Bang Unico Winter Titanium Ceramic: эх бие 42 мм, титан, лимитед эдишн, 26,2 мянган евро

Bvlgari Mattar Bin Lahej X Octo Finissimo Special Edition: эх бие 40 мм, титан, лимитед эдишн, 21,7 мянган ам.доллар

Norqain Wild One Meteorit 42 Special Edition: эх бие 42 мм, лимитед эдишн, 6 мянган швейцарь франк

TAG Heuer Monaco SplitSeconds Chronograph Air: эх бие 39х39 мм, титан, лимитед эдишн, 150 мянган швейфарь франк

Tudor Ranger: 2026 оны эхэнд Саудын Арабт зохиогдох "Дакар" уралдаанд зориулсан загвар, Tudor анх удаа "Дакар" уралдааны албан ёсны хронометрээр оролцоно, эх бие 36 мм, ган, 3-3,5 мянган евро

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов