НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Э.Бат-Үүл: Б.Баабар үнэнийг хэлсэн намайг няцаав
ШАР МЭДЭЭ

Э.Бат-Үүл: Б.Баабар үнэнийг хэлсэн намайг няцаав

2026 оны 3-р сарын 11
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Хотын дарга асан Э.Бат-Үүл нүүр номоороо дамжуулан 36 жилийн өмнөх хавар юу болж байсныг бичихдээ, түүнтэй санал зөрөлдсөн Б.Баабарт хаягласан үгсээ бас “зориулсан” байна. Тэрбээр “1990 оны 3-р сарын 9-нд талбай дээр тэмцэж байсан залуус руу пуужинт нисдэг тэргээр дайралт хийх санал гаргаж байсан гэдгийг Батмөнх гуайн 100 жилийн арга хэмжээний үеэр анх сонслоо!

90 оны эл үйл явдлын үеэр хуягт тэрэг татсан байсан, Ганц худгийн хоёр давхрыг бэлдсэн байсан гэж миний хэлснийг эгдүүцсэн Баабар, тус арга хэмжээн дээр үг хэлэхдээ   "үнэний" нэрийн өмнөөс зэвүүцэн намайг няцаав?!

Харин, яг тэр үед Батмөнх гуайн баруун гарын туслах асан Батаа (өнөөдөр бас 84 насны ойн өдөр) гуай, Баабарын дараа үг хэлэхдээ:хүч хэрэглэх санаа байсан гэж Бат-Үүлийн хэлсэн нь үнэн гэдгийг нотлон хэлээд,тэр бүү хэл Алтанбулагаас (бодвол Төв аймгийн Алтанбулаг байлгүй?) байлдааны нисдэг тэрэг авчирч пуужиндъя гэж санал гарч байсныг нэмж хэлэв.

Тэр үед өлсгөлөнг хамгаалахаар оюутнууд жагсаж ирээд талбай дүүрсэн байсан. Бид болон тэднийг нийлүүлээд байлдааны нисэх тэрэгний пуужингаар харвах санал гарсан юм байж л дээ!

Баабар тэр үед МАХН-ын удирдлагуудтай уулздаг байсан байх, тэд яалаа гэж түүнд тэнэг юм шиг бид, хүчээр дарах гэж байгаа гэж хэлэх вэ дээ.

Хүч хэрэглэх үйл ажиллагаа бол ямагт өөрөө нууц байдаг!

Миний хэлээд байгаа мэдээлэл бол манай төв штабаас өлсгөлөн зарлаж суугаа бидэнд өгсөн мэдээлэл. Ардчиллыг дэмждэг НАХЯ-ны залуус сэрэмжлүүлж нууцаар мэдээлэл өгсөн юм билээ. Энэ мэдээллийг аваад С.Зоригийг хүртэл нууц байдалд оруулсан байсан!

МАН ардчиллыг санаачилсан гэдэг бол худлаа шүү,Баабар минь! Ардчилсан хүчин гарч ирж тэмцээгүй бол "зөвлөлтийн өөрчлөн байгуулалт" гэх хог л Монголд байх байсан юм. Монголын Ардчилсан хувьсгалаас хойш 1 жил 5 сарын дараа дөнгөж сая л Москвад "ардчилсан хувьсгал" болсон юм шүү, Баабар минь. Юу үнэн энэ үнээн!”  гэжээ.

Тэдний “зарчмын зөрүүтэй” байр сууриуд МАН-ын байранд  болсон Батмөнхийн 100 жилийн ойн хурлаас эхтэй аж. Хотын дарга асан Э.Бат-Үүл тус хуралд оролцож үг хэлэхдээ, Ардчилсан нам ба МАХН-ын хороонд 90 нд тохирсон "гэрээ хэлэлцээр"   биелүүлэхийг шаардаж,хэрэв энэ гэрээг биелүүлэхгүй бол Ардчилсан нам "бослого" гаргах эрхтэй гэдгийг сануулсан аж. Үүнтэй Б.Баабарт санал нийлээгүй бололтой. Энэ талаараа ч Э.Бат-Үүл нүүр номондоо мөн бичсэн байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов