НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Э.Бат-Үүл: Монгол байхыг аварсан Эрийн гурван наадам!
ШАР МЭДЭЭ

Э.Бат-Үүл: Монгол байхыг аварсан Эрийн гурван наадам!

2026 оны 7-р сарын 11
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Хотын дарга асан Э.Бат-Үүл үндэсний баяр наадмын мэндчилгээндээ эрийн гурван наадмын онцлог, утга учрын талаар тайлбарлан бичсэнийг сонирхуулъя.

Тэрбээр “Оросын коммунистууд Монголын байхуйг устгах аймшигт төлөвлөгөө гаргасан юм.Одоо бодоход Их Хядлага, Их Шатаалт, Их Нийгэмчлэл гэсэн 3 бүрдэл хэсэгтэй төлөвлөгөө байжээ.

40 мянга гаруй гэмгүй монголчуудыг ардын дайсан болгон алж, бүх сүм хийдийг шатааж, түүхийн үнэт дурсгалуудыг нь Эрмитаж руу дээрэмдэн ачиж,иргэдийнх нь амжиргааны хэрэгсэл болсон малыг нь хүчээр нийгэмчилсэн.Хөөрхий, зургаан зуу гаруй мянгахан хүн амтай цөөхөн монголчууд, тэднийг зөвлөлт хүн болгох гэсэн хүчирхийлэлд ширвэгдэн алийгаа алдан “Хойд насандаа учиръя”гэцгээн ар араасаа хальж байв.

Ийн голомтоо самруулах аймшигт цаг үе дор тун суу билэгтэй нэгэн санаа гарсан нь Үндэсний баяр наадам нэрээр Эрийн гурван наадмаа хийх санал байв.Ерөнхий сайд агсан А.Амар энэ саналыг гаргасан байж магадгүй гэж би таадаг.Ямар ч байсан Монгол байхыг авч үлдсэн жинхэнэ “ хар хайрцаг”-ын гайхалтай бодлого байсаан!

Ардын тоглоом нь үндэсний соёлын амин сүнс, фундамент байдаг хэмээх, суут соёл судлаач Иохан Хёизингийн онол байдаг. Энэ онолыг Амар сайд мэддэг байсан гэж би бодохгүй байна. Гэхдээ л зөнгөөрөө ийм гэдгийг мэдэж байсан биз.

Ямар чиг байсан, оросын коммунистуудад 70 гаруй жил дарлуулан Монгол байхаа алдахдаа хүрсэн аймшигт цаг үе дор,Монгол байхыг аварч үлдсэн нь Эрийн гурван наадам, морин хуур, монгол дээл зэрэг бөлгөө!

Эрх чөлөө, хөх тэнгэртээ эрхлэн сагах монголчуудыг,Эрийн гурван наадмын хийморь мөнхөд адислан байхыг ерөөе!” гэжээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов