НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Э.Бат-Үүл: Тэд ногоон малгайтнуудын үр төл-өтгөн шингэн бохирууд нь юм!
ШАР МЭДЭЭ

Э.Бат-Үүл: Тэд ногоон малгайтнуудын үр төл-өтгөн шингэн бохирууд нь юм!

2026 оны 1-р сарын 5
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Э.Бат-Үүл нүүр номоороо дамжуулан Путиныг дэмжигчдийг хатуухан шүүмжилжээ.  АНУ-ын зүгээс Венесуэльд цэргийн ажиллагаа явуулж, Мадурог эхнэрийн хамт баривчилсан нь дэлхий нийтэд шуугиан тариад буй. Үүнтэй холбоотойгоор Монголын олон нийтийн сүлжээнд талцал эрчимжиж байгаа. Хотын дарга асан Э.Бат-Үүл ч хувь аккуантаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн. Харин түүний байр суурьт хамгийн их реацилсан нь З.Энхболдын зөвлөх асан Ц.Буянцогтоо, УИХ-ын гишүүн Г.Уянга нар байв.

Э.Бат-Үүлийн зүгээс тэдэнд хандаж, “20 цагийн өмнө оруулсан фотопостыг 134517 хүн одоогоор үзснээс 463 нь намайг дэмжиж, 139 нь л Путинд урвагчдын “Тэргүүний урваач” тэмцээнд оролцогчид байна. ”Тэргүүний урваач” тэмцээнд одоогоор Буянсогтуу, Монголын симоньян гэгдэх Уянга нар тэргүүлж явна!

Чингисийн монголчууд минь, эднийг сайн хараад аваарай!

Эд бол, Монголын дөчин мянга гаруй гэм зэмгүй иргэдийг хөнөөсөн, Их хядлагыг удирдан зохион байгуулсан зөвлөлтийн коммунистууд, гардан гүйцэтгэсэн ногоон малгайтнуудын үр төл-өтгөн шингэн бохирууд нь юм. Улсыг минь үндэслэсэн их хаадыг маань “мангас” хэмээн элдвээр доромжлон, түүхийг минь гуйвуулан, шашин соёлыг маань шатаан дэвсэж, ардын мал өмч хөрөнгийг хураан ядууруулж, алтан ургийнхныг мөшгөн хөнөөж явсан алуурчин коммунистууд, ногоон малгайтануудын үр төл-өтгөн шингэнүүд юм. Эд бол, баян Монголыг минь картын бараанд ортол нь хоосруулсан коммунистуудын үр төл-өтгөн шингэнүүд юм!

Эд нар, ардчиллын буянаар монголчууд бид дэлхийд чөлөөтэй зорчдог болсонд атаархаж явдаг новшнууд. Эд нар ,ардчиллын буянаар Монгол Улс, олон улсын нислэг хийдэг үндэсний нисэх компанитай болсонд атаархдаг новшнууд. Соц үед монголчууд гадаад руу аэрфлотоос өөр онгоцоор нисэх боломжгүй, МИАТ орон нутгийн нислэгийн компани байсан юм. Харин одоо урвагчид олон улсын нислэгийг маань Оросын хяналтанд өгөхийг оролдож байгаа!

Эд нар, ардчиллын буянаар Монголын бүх сум 24 цагийн гэрэлтэй болж, бүх аймгийн төвүүд нийслэлтэйгээ засмал замаар холбогдсонд атаархдаг шаарнууд. Соц үеийн Москва зөвшөөрдөггүй байсан, тэгээд эрх чөлөөт монголчууд өөрсдөө ийм болгож чадсанд атаархдаг шаарнууд!

Эд нар, Сибирийн оросууд Улаанбаатарыг барууны Хонконгтой зүйрлэдэг болсонд атаархдаг өгөрүүд. Соц үед,орос дэлгүүрийн үүд царай алдан зогсдог байсан монголчууд,дэлхийн брэндүүдийг овоолсон чөлөөт зах зээлтэй болсонд уянга мэтийн урваачид хорсож явдаг юм!

Одоо,атаархалдаа шатсан тэдний юу хийж байгааг хар. Жинхэнэ ногоон малгайтан ёсоор; эх орончдыг гүжирдээд, гутаагаад, доромжлоод, хараал урсгаад, заналхийлээд. Тэд Путиндээ нүүр олох гээд Монголын сүр сүлдийг уралдан гутааж байна!” гэжээ.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов