НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!
ШАР МЭДЭЭ

Э.Бат-Үүл: Урвагч нар Путины бөгсийг үнсье гэж галзуурч байна!

2026 оны 8-р сарын 7
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Шатахууны хомсдол монголчуудыг бухимдуулж буй. Зарим нь энэ хомсдлоор далимдуулан Оросоос хараат байдлаасаа гарахыг сануулж буй бол зарим тролл, ботуудын зүгээс дотроос нь монголчуудыг хагаралдуула, зодолдуулах зорилго тээж яваа. Тэдний талаар АН-ын гишүүн Э.Бат-Үүл “Шатахуун тасарсныг далимдуулаад “Орост дагаар оръё!”, “Эргэж Москвад колончлогдоё!” гэдэг новшийн урвагч нар бүр оволзоод хөөрөөд ирлээ.Урвагч гэдэг бузар нэрнээс адгийн шаар ч цэрвэдэг дээ!

Гэтэл Эрдэнэчулуун гэсэн урвагч нар бүр ичгүүр сонжуургүйгээр “урвагч” гэдгээрээ бахархан, Путины бөгсийг үнсэж гараа өргөе гэх маягтай галзуурч байна. Орос өөрөө бензингүй болж, гадагшаа бензин гаргахыг хориглох шийдвэр гаргасныг мэдсээр байж. Орос өөрөө Казахстан, Хятад,Энэтхэгээс бензин гуйж байгааг мэдсээр байж. Оросын иргэд өөрсдөө бензиндээ оочёрлон алалдаж байгааг мэдсээр байж!

Монголчууд бензингүй болсонд баярлаж хөөрч байгаа энэ адгийн новшнууд Монголыг эргэж Оросын колони болгоё гэж орилохдоо, Путин монгол залуусыг дайнд явуулна гэдгийг сайн мэдэж байгаа?!

Путин, орос залуусаа босно гэдгээс айгаад цэрэг татлага явуулж чадахгүй байгаа. Гаднаас цэрэг авах гэж элдвээр оролдоод хэцүүдэж байгаа. Махны машинд орох цэргүүд, мөнгө амлаад ч олдохоо байсан. Өмнөх цэргүүдийнхээ мөнгийг ч өгөөгүй хулхидсан нь илрээд баларч байгаа!

Урвагч нар, эрх чөлөөгөө эдлэн зоргоороо амьдарч буй монгол залуусыг, ОРОСЫН ХАР ДАЙНД явуулж, махны машинд оруулах гэж байгаа бол хохь чинь шүү! Анхааруулсан шүү!” гэж бухимдлаа нүүр номдоо илэрхийлжээ. Оросын газрын тосны олон үйдвэр Украины дроны халдлагад өртөж сүйрсэн. Засч янзлах технологи нь барууны хоригийн улмаас гацсан. Тиймээс манай гол нийлүүлэгч хойд хөрш өөрөө ч гүн гүнзгий хомсдолд орсон. Энэ үеийг ашиглан шатахууны хараат байдлаас гарч чадвал ирээдүйд Монголын хөгжил, эдийн засгийн тусгаар тогтнолд түүхэнд үлдэхүйц үйл явдал, бодлого, шийдвэр болно.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов