НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Э.Бат-Үүлийн эгдүүцэл & Г.Уянгын пропаганда
ШАР МЭДЭЭ

Э.Бат-Үүлийн эгдүүцэл & Г.Уянгын пропаганда

2026 оны 3-р сарын 5
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-ын гишүүн асан Г.Уянга экс Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх байхаасаа л төрийн гараар хүний амь хөнөөлгөх тухай ярьдаг байв. Өөрөөр хэлбэл, цаазын ялыг сэргээхийг уриалдаг, уриалсаар ирсэн нэгэн. Тэгвэл сүүлийн үед  дарангуйллын суртал ухуулга хийж, хар массыг өдөөн турхирч буйг нь хотын дарга асан Э.Бат-Үүл шүүмжилжээ. Тэрбээр “Гантөмөрийн Уянгын тэнэглэл.

Монголын ардчилал,авилгач төрийн хулгайч нарт эзлэгдэж дампуурсан. Ашгүй нээлттэй парламент үлдсэний буянаар, парламент нь улстөрийн бүлгүүдийн бие биейнхээ улыг шагайж,хошного ухах өрсөлдөөний нээлттэй индэр байсны ачаар,манай ард түмэн:дээдсүүд нь ямар санаанд багтамгүй их хөрөнгө мөнгө төрөөс идэж ууж, тэр муухай явдлын хор уршгаар иргэд нь ирээдүйгүйгээр ядуурч хохирч байгаагаа маш сайн ойлгодог болсон. Непалдах энүүхэнд болоод байна!

Үүнийг мэдэж сандарсан төрийн хулгайч нар хулгайгаар олж авсан хөрөнгө, амьдралаа алдахгүйн тулд Дарангуйлал тогтоох гэж байна!  Энэ ертөнцийн хамгийн адгийн  Дарангуйлал бол төрийн хулгайчдын дарангуйлал гэдгийг хүн төрлөхтний түүх нотолсон!

Үнэхээр хувийн шуналаа "алж хаясан" шудрага хүмүүсийн дарангуйлал, загасчны тосгон гэгдэх Сингапурыг дэлхийн супер хөгжилтэй орон болгосныг Ли Куан Ю-гийн туршлага харуулсан.Улс хөгжих хамгийн суурь нөхцөл бол "Шудрага төр" гэдгийг Ли Куан Ю харуулсан!

Сүүлийн үед Гантөмөрийн Уянга "Дарангуйлал" тогтоох хэрэгтэй гэж сурталчлах боллоо. Тэгэхдээ,энэ дэлхийн хамгийн эрээ цээрээгүй хулгайчийн дарангуйлалыг тогтоосон Муамар Каддафийг их жишээ татах боллоо. Муамар Каддафийн гэр бүл Ливийн газрын тос, байгалийн хийн орлогыг хулгайлан,дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн нэг болсон. Каддафийн тэмээ нь хүртэл алтан доторлоготой тусгай онгоцоор нисдэг болтлоо галзуурсан юм!

Монголын ямар каддафи нь Уянгыг "Дарангуйлал зөв" гэж ятгасан юм болоо?

Монголд хулгайчдийн дарангуйлал тогтвол энэ бол мафи хэлбэрийн, хөлд нь таарсан гэмгүй иргэд,шудрага бизнесмэнүүдээ алж байдаг дарангуйлал байх болно!

Сингапур нь дэлхийд хөгжилөөрөө толгой цохиж байхад,ийм ажлыг хийж чадсан Ли Куан Ю онгоцны эконом ангиллаар нисдэг байсан гэдэг. Хөөрхий, Америк Европ гээд хол нисэхдээ их ядардаг, гэхдээ жирийн хүмүүсийн дунд суухад тэдний талархал хайрыг мэдрээд ядаргаагаа мартдаг байлаа гэж хожим нь дурссан байдаг.

Каддафийн тэмээ тусгай онгоцоор нисэж байхад, хөгжлийн манлай Сингапурийн тэргүүн эконом ангиллаар нисдэг байжээ” гэх эгдүүцлээ илэрхийлжээ.

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов