НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Э.Батшугарын матрын нулимс
ШАР МЭДЭЭ

Э.Батшугарын матрын нулимс

2026 оны 2-р сарын 26
Э.Жагар

Э.Жагар

journalist

Ардчилсан намын цахим бүртгэлийн үеэр иргэдийн хувийн мэдээлэл ил болсон нь иргэний аюулгүй байдал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зөрчсөн үү гэх асуудал хөндөгдөөд байна.

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар “ХУР-аас мэдээлэл татаж авахдаа хууль ноцтойгоор зөрчсөн” гэх тайлбар өгсөн бол АН-аас технологийн компанитай холбоотой гэв. Гэтэл төрд байгаа иргэний хувийн мэдээлэл яагаад хувийн компанийн гар орж, хяналтгүй ашиглагдав гэдэг Э.Батшугар сайдад ч хамаатай асуудал. Тэр өнөөдөр матрын нулимс гаргах нь утгагүй юм.

Технологийн компаниуд төрд байгаа мэдээллийг дундын системээр дамжуулан авахдаа заавал “миний мэдээллийг авахыг зөвшөөрч байна” товч дарах нөхцөлөөр авдаг. Нэг бол систем хөгжүүлэх компаниуд нууцлалын гэрээ байгуулдаг. Харамсалтай нь, энэ бол мэдээлэл алдагдах эрсдэлтэй.

Эсвээс төрийн системийн хамгаалалт сул тохиолдол хакерууд мэдээллийг хулгайлж, технологийн компаниудад зарах тохиолдол олон улсад элбэг болсон гэдгийг хэн хүнгүй мэддэг.

Тэгэхээр Э.Батшугар сайд аа, “ХУР болон “E-Mongolia"-д байгаа иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулж чаддаг уу” гэдгийг танаас асуух шаардлагатай байна. Хэрвээ технологийн компаниуд ХУР-тай гэрээ хийсэн бол яагаад аюулгүй байдлын заалт, мэдээлэл алдагдсан тохиолдолд хүлээх хариуцлага тодорхой бус байна вэ. Технологийн компани чухам хэрхэн иргэний хувийн мэдээллийг цуглуулж, системд оруулсан бэ гэдгийг тодруулж өгнө үү.

Ер нь, Төрийн албаны технологийн албан хаагчдын мэдлэг чадвар 2024 онд улсын дунджаас 21 хувиар доогуур байсныг мэдэх үү. Хоёр жилийн хугацаанд энэ үзүүлэлт дээшилсэн үү. Та хуулийнхаа нэрийг андуурч, хариуцлагыг зөвхөн хувийн компани руу түлхэж байгаа нь иргэдийг төрийн мэдээлэл хамгаалах чадамжинд эргэлзэхэд хүргэж байна. Хувийн компани нууцлалын гэрээг зөрчиж байгаа нь төрийн хяналт сул байгаагийн илрэл гэлтэй. Монгол төрийн зорилт болсон “ цахим үндэстэн” болохын тулд бид төр мэдээллийг минь хамгаална гэдэгт итгэх ёстой. Гэвч нэг л итгэл төрөхгүй боллоо.

 
Э.Жагар

Э.Жагар

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов