НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Education: Х.Нямбаатар VS Д.Пүрэвдагва
ШАР МЭДЭЭ

Education: Х.Нямбаатар VS Д.Пүрэвдагва

2026 оны 5-р сарын 26
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцорсон ойн дээр Х.Нямбаатар албан тушаалаасаа хагацаж байна. Үнэндээ Х.Нямбаатар Улаанбаатарын захирагч уу, улсын захирагч уу гэдгээ ялгахаа больтлоо “томорсон”. Түүн шиг иргэдээ дарамталдаг, элдвээр гүтгэн доромжилдог хотын дарга урьд өмнө нь байсангүй. Х.Нямбаатар мега төсөл нэрээр мега хулгай хийсэн нь намтартаа ч, нийслэлийн түүхэнд ч “хар толбо” үлдээж байна.

Х.Нямбаатар Улаанбаатарын захирагч уу, Монгол Улсын захирагч уу гэдгээ  ялгахаа больтлоо тэрбээр өөрийн дарангуйлал тогтоосон байв. Түүний хувьд Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийн эсрэг жагсаал зохион байгуулж, өөрийг нь огцруулах шийдвэр гаргасан Ерөнхий сайдыг “бацаан” гэж дуудах хэмжээнд вакумжсан нь худлаа биш.

Тиймээс Х.Нямбаатарыг огцруулсан хүн бол Х.Нямбаатар өөрөө байлаа.

Түүнээс хотын тамга шилжүүлж авсан Д.Пүрэвдагва ямартай ч том төслүүдээ эрэмбэлж, бүгдийг хийх биш чухлыг нь хэрэгжүүлнэ гэдгээ ч тов тодорхой хэлсэн. Ийнхүү Х.Нямбаатарын иргэдтэйгээ хэрүүл хийх цаг дуусч, Д.Пүрэвдагвын хэн бэ гэдгээ таниулах цаг эхлэж байна. Ингээд тэдний CV дэх боловсролыг сонирхуулъя.

CV: Х.НЯМБААТАР

Тэрбээр 1978 онд Улаанбаатар хотод төрсөн, өдгөө 48 настай. 1996 онд нийслэлийн Ерөнхий боловсролын 48 дугаар дунд сургуулийг төгссөн. 1996-2000 онд Орхон их сургуулийг эрх зүйчээр төгссөн бол 2002 онд Орхон их сургуульд Боловсрол судлалын магистр хамгаалжээ. Харин 2008 онд ДХИС-д Хууль зүйн ухааны магистрт суралцаж, 2012 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын докторант, 2017 онд ДХИС Хууль зүйн ухааны докторант болсон байна.

CV: Д.ПҮРЭВДАГВА

Тэрбээр 1990 онд төрсөн, 36 настай. 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургуулийг төгсөж, 2008-2012 онд МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийг дүүргэжээ. 2015-2017 онд Австралийн Нью-Кэслийн их сургуулийг Тогтвортой хөгжлийн судалгаа магистр хамгаалсан байна.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов