НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Харвардын галзуучууд ба парламентын эмгэнэл
ШАР МЭДЭЭ

Харвардын галзуучууд ба парламентын эмгэнэл

2026 оны 7-р сарын 3
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Галч ордон орвол, ордон уурын зуух болж хувирдаг гэгчээр галзуучууд УИХ-д гарч ирвэл улс бүхэлдээ галзуугийн эмнэлэг болж хувирдаг аж. Ордны галзуучуудын тоо үржихийн хэрээр нийгмийн амьдрал ч ороо бусгаа болж хувирдаг.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Төрийн ордонд залгуулсан дусал тариатайгаа явж буй бичлэг хэвлэлээр цацагдаж, олны шүүмжлэл, шоглолд багагүй өртөв. Энэ бичлэгээрээ тэрбээр С.Ганбаатарын жүжиглэлтийг хол давснаа попчин болохоо харуулж, зарим хүмүүс дамнуургатай орж ирээд хэрүүл хийвэл бүр бэст харагдахыг ч “зөвлөж” байна. Гэхдээ энэ бол инээдэм биш үнэндээ эмгэнэлт явдал юм

Хуулийн төслөөр эрх зүйн мэтгэлцээн ид явагдах ёстой танхим нь инээдмийн жүжгийн тайз болж хувирсан нь эмгэнэл байхаас ч яах вэ.

Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Монголын улс төрд хөтлөж оруулж ирсэн Харвардын бүлэглэл гэж улс төрийн фракц бий. Харамсалтай нь, хээрийн галуу үл хүрэх газраас хүний хүү эрдэм сурч ирдэг бол тэд хэрүүл, хулгай, луйвар, энтертаймент, популизмаар мэргэшиж ирсэн гэлтэй харагддаг. Тэдний хувьд Л.Оюун-Эрдэнийн л үг-үйлдэл “бурхан” бол бусдынх нь буруугийн буруу болж хувирсан.

Л.Оюун-Эрдэнэ ч өөрөө мэргэжлийнхнээс дутахааргүй жүжиглэлт сайтай. Утга, уянгаар хүний сэтгэлийг ч ховсдох чадвартай. Энэ нь түүний мэдлэг боловсролгүйгээ нуух гэсэн арга заль ч болж хувирсан. Түүний үед Монголын төр бүх талаараа "Тамгагүй төр" болж хувирсан. Одоо ч тэр өмхийгөө Харвардын бүлэглэл тавихгүй, жүжиглээстэй хэвээр.

О.Батнайрамдал гишүүний эл үйлдэл чухамдаа иргэдийн эвийллийг татах гэсэн ядмагхан пиар байлаа. Эндээс дүгнэхэд зүй галзуугийн эмнэлэгт байх ёстой олон хүн Монголын парламентад сууж байна. Энэ л жинхэнэ айдас, хүйдэс болжээ.

Цаашдаа парламентын гишүүдээс сэтгэгцийн эрүүл мэндийн сорил авч байхгүй бол галзуучууд жирийн иргэдийн алхам тутамдаа мөрддөг хуулийг батлавал улс орон бүхэлдээ галзуурна. Тиймээс улс төрийн намууд цаашдаа ямар хүнд итгэл өгч, парламентад нэр дэвшүүлэх вэ гэдгээ ч бодолцох ёстой болж байна.

Монголын хөгжлийг популизмын далайд живүүлсэн Х.Баттулга, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарын хүмүүсийг шийрийг хатааж, О.Батнайрамдал, П.Сайнзориг, Э.Болормаа, Б.Солонгоо нарын мэргэжлийн жүжигчид маш хурдтайгаар “өсөн дэвжиж” байна. Тэд камерын өмнө нус нулимас болж, харин хөшигний ард гадаадынхны гар хөл болдог нь хэвийн үзэгдэл болжээ. Тиймээс парламентыг мэргэшсэн попчид, сэтгэгцийн өвчтөнүүдээс цэвэрлэхгүй бол нийгмийн эрүүл мэнд улам өвчилсөөр байна.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов