НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Булгантуяагийн "даажигнал"!
ШАР МЭДЭЭ

Х.Булгантуяагийн "даажигнал"!

2025 оны 12-р сарын 26
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандорж яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцсан байна. Түүнтэй хамт яллагдагчаар татагдсан УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа нь ТЕГ-ын гаргасан тогтоолтой танилцаагүй байна.

Тэднийг Үндсэн хууль зөрчин, Төрийн эрхийг хууль бусаар авсан хэрэгт буруутган, УЕП-оос яллагдагчаар татсан агаад ТЕГ мөрдөн шалгаж байгаа юм.

2025 оны аравдугаар сарын 16-17-нд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах УИХ-ын чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа даргалсан байдаг. Харамсалтай нь, түүнийг Үндсэн хууль зөрчин, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томъёоллоор санал хураасан гэсэн Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны дүгнэлт аравдугаар сарын 22-нд гарсан бий.

Х.Булгантуяагийн эл  үйлдэл Үндсэн хууль зөрчиж буйг академич С.Нарангэрэл, гавьяат хуульч Н.Лүндэндорж нарын олон хуульч тухайн үед багагүй сануулсан ч, тэрбээр хүлээж аваагүй.

Засгийн газраас гаргасан гомдлыг Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэх үед Х.Булгантуяа нарын УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн танхимд багагүй үймээн дэгдээсэн байдаг. Тэд ҮХЦ-ийн шаардлагыг хүлээж авалгүй хуралдааныг хаяж гарсан нь багагүй шүүмжлэл дагуулсан.

Үндсэн хуулийн Цэцээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг “дэмжье” гэсэн саналын томъёоллоор санал хураасан УИХ-ын 95-р тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн билээ. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны  аравдугаар сарын 16 болон 17-ны хоёр өдрийн ирцийг нийлүүлэн, 51 хувийн ирцээр хуралдааныг эхлүүлэн, санал хураасан нь эцэг хууль зөрчсөн байна гэж үзсэн. Товчхондоо, ҮХЦ-ийн дүгнэлт Х.Булгантуяаг төрийн эргэлт хийснийг тогтоосон гэсэн үг.

Төрийн эргэлт хийх нь хүнд ялтай гэмт хэрэгт тооцогддог. Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд "Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.

Түүний үг-үйлдлээс харахад Монголын төрөөр тохуурхаж байна гэлтэй. Засгийн газар, УИХ, ҮХЦ гээд түүний улстөржилтийн бай нь хувь хүн биш төрийн институциуд болж буй нь харамсалтай.

Тэрбээр Засгийн газрыг хууль бусаар огцруулж байгаагаа ч сайн мэдэж байсан. Гадаадын топ сургуулиудыг төгссөн, хууль тогтоох байгууллагад хоёр ч удаа сонгогдсон Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчиж байгаагаа ч гадарлахтай өндөр боловсролтой эмэгтэй. Тиймдээ ч Г.Занданшатараас уучлалт гуйж хэлсэн үг нь "Уучлаарай, ийм муухай саналаар хуралдаан даргалчихлаа".

Жирийн иргэнийг хууль дуудсан цагт очихгүй бол ял нь хүндэрдэг. Атал С.Ганбаатар, Х.Булгантуяа, Э.Болормаа нарт хууль, шүүх үйлчилдэггүй бололтой. Төрийг үл хүндэтгэсэн тэдний даажигнал, тохуурхал хаа хүрч төгсөх бол!

Н.БАЯР

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов