НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Нямбаатар өөрөө шувуу болов!
ШАР МЭДЭЭ

Х.Нямбаатар өөрөө шувуу болов!

2026 оны 6-р сарын 18
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос нийслэлийн төсвөөр зохион байгуулсан Хяналтын ерөнхий сонсголд оролцсон Хотын засаглал судлаач Л.Ану-Үжин нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатартай холбоотой шинэ мэдээлэл өгсөн. Тодруулбал, Х.Нямбаатарын Японы “Тоkyo tower”-ын 70 давхрын ресторанд хоол идэж байгаа бичлэгийг түүний чатаар хэн нэгэн явуулсан болохыг хэлсэн.

Нийслэлийн үе, үеийн Засаг нараас хамгийн их төсөв үрсэн нь Х.Нямбаатар. Түүнийг хотын даргаар ажилласан 3 жилийн хугацааны нийт төсөв ₮11 их наяд хүрсэн. Харамсалтай нь, нийслэлийн төсвийн алдагдал нь ₮2.4 их наяд.  Түүнчлэн Х.Нямбаатарын үед НЗДТГ-аас хэрэгжүүлж байсан 16 мега төслийн нийт төсөв нь $8.1 тэрбум буюу ₮28.9 их наяд. Эдгээр төслүүдийг гадаад бонд, гадаад зээл, нийслэлийн төсөв, төр хувийн хэвшлийн түншлэл, Хятадын буцалтгүй тусламжаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн хэдий ч гүйцэтгэл нь хангалтгүй. Энэ бүхэнд тайлбар хэлэх ёстой гол албан тушаалтан болох Х.Нямбаатар ажлаа өгсөн даруйд хэдийнэ хил давсан аж.

Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа буюу 2023 оны 4 дүгээр сард Хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбү хотоос тус улсын хууль сахиулагчидтай хамтран баривчилж, Монголд авчирч байгаагаа хэвлэлүүдээр шууд дамжуулж байлаа. Тэгвэл өнөөдөр Т.Бадамжунай нь Монголд, Х.Нямбаатар өөрөө авлига, хулгайн хэрэгт нэр холбогдон албан тушаалаасаа огцроод зогсохгүй, хилийн чанадад шувуу болоод зугтсан бололтой. Ямартай ч тэрбээр Японы тансаг ресторанд зоог барьсан шигээ тарвалзаж яваа нь бичлэгтэйгээ баригдсан аж.

Х.Нямбаатараас гадна Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах “Херо” Б.Баатар, зөвлөх асан А.Амундра нар ч гадагшаа “шувуу” болоод нисчихсэн талаарх мэдээлэл ч олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов