НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Төслийг нь дэмжээгүй гишүүдээ Х.Нямбаатар намаасаа хөөхөөр шийдэв үү?!
ШАР МЭДЭЭ

Төслийг нь дэмжээгүй гишүүдээ Х.Нямбаатар намаасаа хөөхөөр шийдэв үү?!

2026 оны 4-р сарын 22
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Туулын хурдны замын төслийг хууль шүүхээр мухарлах хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн араас хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын хорооны хурлыг маргааш хуралдуулахаар гэнэт зарласан нь хулгай, луйвраа үргэлжлүүлэх гэсэн сүүлчийн сум нь гэлтэй.

Тэрбээр Туулын хурдны замыг эсэргүүцэж байгаа нийслэлийн МАН-ын гишүүдийг хөөж, өөрийг нь үг дуугүй дагадаг утсан хүүхэлдэйнүүдээ намын хороондоо оруулахаар төлөвлөсөн бололтой.

Үнэндээ Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар наанаа дарангуйлал ярих болсон ч МАН-д тэдний дарангуйлал тогтсон. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар Туулын хурдны замыг нь дэмж, эсвэл намаасаа хөөнө гэсэн тулган шаардалт үзүүлэхээр шийдсэн аж. Туулын хурдны замын төсөл байгаль экологид болон эдийн засагт асар хортой болохыг хэлж, эсэргүүцэж буй хүн МАН дотор цөөнгүй бий. Тэднийг дарамтлаж, дарангуйллаа улам эрчимжүүлэхээр ийнхүү тэрбээр улаан, цагаандаа гарч байгаа бололтой.

Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатар болон түүний орлогч дарга нартай холбоотой авлрига, албан тушаалын гэмт хэрэг байж болзошгүй баримтууд ил болсоор байгаа. Тиймээс энэ асуудлыг хууль шүүхээр эцэслэж, мухарлах ёстой юм.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов