НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хотын даргын хориотой сурталчилгаа ба Х.Нямбаатар хятад машины пиарчин болов!
ШАР МЭДЭЭ

Хотын даргын хориотой сурталчилгаа ба Х.Нямбаатар хятад машины пиарчин болов!

2025 оны 12-р сарын 23
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар бүх нийслэлчүүдийн бүдүүн дарга гэж ойлгодог нь худлаа биш. Сав л хийвэл бусадтай хэрэлдэж, боломж гарвал бусдыг гутаан доромжлох нь түүний хувьд хэвийн үзэгдэл. Харин иргэд өөрийг нь шүүмжлэх төдийд цагдаад өргөдөл гомдол болж гүйх нь энүүхэнд. Улаан хэлтийг урдуураа гаргадаггүй Х.Нямбаатар шиг завтай, бас завгүй хүн Улаанбаатарт алга. Хэрүүл хийнэ, зарга хийнэ, лайв хийнэ, сурталчилгаа хийнэ. Хийсэн ч юмгүй, хийгээгүй ч юмгүй.

Хот нь хог шороонд дарагдаастай, Х.Нямбаатар сошиал хандалт хөөгөөстэй. Багын найзтайгаа бааранд орохоос эхлээд бааж, шээхээс бусдыг сошиалд байнга лайвдана. Хэзээ нэг өдөр Х.Нямбаатар жорлонд сууж байгаад шууд бичлэг хийвэл гайхах хүн гарахгүй.

Өнгөрөгч долоо хоногт ээлжит нэгэн лайваа хийхдээ УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг багагүй доромжилж, бах таваа хангасан. УИХ-ын гишүүн Ж.Золжаргал хувь аккуантаараа дамжуулан “Х.Нямбаатар аа, Улаанбаатар хотын агаарын чанарыг Хятадаас хамааралтай болгочлоо” гэж шүүмжилсэн нь манай хотын лүүзэр даргын уурыг нь хүргэчихсэн бололтой.

Бусдын шүүмжлэлийг эрүүлээр хүлээн авах чадваргүй тэрбээр “Энд, тэнд хөтөлбөр хусч явдаг инженер нэртэй сүгэнцэрүүд байна. Одоо УИХ-д сонгогдсон хогийн шаарнууд байна. Нам нам дамжиж явдаг. Хүний адаг болсон нөхдүүд хотын агаарын бохирдлоор улс төр хийдэг. Тэр хүмүүст хандаж хэлэхэд, наад улс төр чинь хол явахгүй. Би тэр инженер нэртэй сүгэнцэрийн нэр дэвшсэн тойрогт 2028 онд нэр дэвшинэ гэж бодож байгаа. Амлаж авч байгаа. Хэн нь иргэдийн төлөө ямар ажил хийсэн нь харагдана” гэх зэргээр нэлээд бухимдангуй лайв хийсэн билээ. Гэхдээ лайвынх нь гол зорилго нь Ж.Золжаргал байгаагүй. Хятад машины лобби хийж, иргэдийн тархийг ч угаах байсан нь ил цагаан болсон. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар Улаанбаатарын хотын захирагч биш Бээжингийн БЭТ шиг харагдсан.

Тэр хэлэхдээ хоёр жил унаж байгаа хятад машиндаа дугуй сольсноос өөр сервис үйлчилгээ хийгээгүй гэв. Унаж яваа машинаа зараад дотроо генаратортой, хөдөө явж болдог цахилгаан хятад машин авах гэж яваагаа ч гайхуулав. Угтаа жирийн иргэн Х.Нямбаатар ямар машин авч, хэнд юугаа гайхуулах, хэний юуг сурталчларх нь бидний асуудал биш.

Авчиг хотын дарга Х.Нямбаатар хятад машины сурталчилгаа хийх нь ашиг сонирхлын зөрчилд тооцогдоно. Арай хятад машины ченж хийх хүртлээ Х.Нямбаатарын амьжиргааны түвшин уначихаагүй байх. Ард нь авлига, албан тушаалын асуудал, асар том эрх байхыг үгүйсгэхгүй.

Өнгөрөгч зуны наадмаар Японы Цог жавхлант эзэн хаан Нарүхито Улаанбаатарт айлчлах үеэр УИХ-аар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг 2030 оны 6-р сарын 1-ний өдрөөс эхлэн хориглосон агаад автор нь Х.Нямбаатар.

Тэрбээр уг хуулийг санаачилсны гол зорилго нь одоо л ойлгомжтой болж байна. Япон машины импортыг хориглосны түүний шийдлийн цаана хятад машины ченжүүдийн лобби явагдсан байх магадлалтай. Ингэж хардах үндэслэл нь түүний хийсэн СУРТАЛЧИЛГАА.

Хятад хавтан, хятад түлш, хятад машин, хятад боржуур гээд Х.Нямбаатарын Улаанбаатарыг хятаджуулах төлөвлөгөөг эсэргүүцэж, Ж.Золжаргал гишүүний хэлсэн Монголыг урд хөршөөс улам хараат болгож байна гэдэг үг үнэний ортой юм .

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов