НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хотын даргын хошгируулалт!
ШАР МЭДЭЭ

Хотын даргын хошгируулалт!

2025 оны 12-р сарын 2
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Даваа гаригт (2025.12.01) нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хэлсэн үгээ хэвлэлүүдээр багагүй жиргүүлжээ. Тэрбээр “Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, бодит хэмнэлт үүсгэх зорилгоор нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг энэ онд татан буулгасан. Эдгээр газрыг татан буулгаснаас үүдэлтэй асуудал үүсээгүй. Дүүргүүд улсын бүртгэл, гэр бүл, хөгжил, хамгааллын үйлчилгээг хэвийн үзүүлээд явж байгаа. Цаашид нийслэлд давхардсан бүтэцтэй, татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн захиргааны байгууллагыг татан буулгах ажлыг үе шаттай хийнэ. Ирэх жил нийслэлийн Эрүүл мэндийн газрыг татан буулгаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээсээ өөрийгөө санхүүжүүлэх чадамжтай байгууллага болгож хөгжүүлнэ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хэд хэдээр нь нэгтгэж, төсөв болоод хүний нөөц, техник хэрэгслийн хувьд чадамжтай болгох ёстой. Үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээ, чанар хүртээмжээрээ шударга өрсөлдөж, санхүүждэг болгоно.

Мөн Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана. Хүн амын төвлөрөл ихтэй газрууддаа автобусны зогсоол, үйлчилгээний төв байгуулж, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, түрээсийн орлого төвлөрүүлдэг зарчим руу шилжинэ. Энэ зарчим руу шилжихийг Дэлхийн банк зэрэг байгууллагаас ч зөвлөдөг” гэсэн нь үнэндээ олон нийтээс оноо авах гэсэн нэг заль. Нэрийг нь өөрчлөхөд нэмэгдэхүүний байрлал солигдохоос нийлбэр дүнд өөрчлөлт гарахгүй.

Энэ олон газрыг татан буулгавал цөөнгүй хүн ажлаа алдана. Ажлаасаа гарсан, ажлаа алдсан гэх нэг ч хүн Х.Нямбаатартай заргалдаагүйг бодоход дээрх байгууллагын нэрийг сольсноос биш нэдэр дээрээ хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа гэхэд хилсдэхгүй.

Төрийн алба цомхон, чадварлаг болох ёстой юу ёстой. Үүний тулд төрийн өмчийг хувьчлах, тэнд олон нийтийн хяналтыг оруулах ёстой болохоос даргын шийдвэрээр татан буулгаад, дахиад шинээр байгуулахыг хэлэхгүй.

Тэр тусмаа нийслэл өмчөө цөөлье гэвэл нээлттэй, шударга тендер зарлах ёстой юм. Мөн нийслэлийн дарга нар нүүрсний ченж хийхээ болих ёстой. Нийслэл барилга барихаа зогсоох ёстой.  Нэг амаараа нийслэлийн өмчүүдийг татан буулгана гэх атлаа нөгөө гараараа нийслэл нүүрс шуудайлдаг, зөөдөг, “баривчилдаг” байж болохгүй. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол нийслэлийн цас мөсөө ядаж цэвэрлэчих хэрэгтэй. ТҮК-ийн ажилтнуудын цалин 3.5 сая болохын хэрээр хот хог тоос, цас мөсөндөө дарагдах болсныг дашрамд сануулчихад буруудахгүй биз.

Энэ мэтчилэн ажлаа хийхгүй байж Нийтийн тээврийн газрыг татан буулгана гэдэг нэг ёсондоо хий хоосон популизм. Хотын дарга хэзээ биднийг хошгируулахаа сайн мэддэг хүн шүү дээ.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов