НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
K-pop бол тогтвортой хөгжиж буй бизнесийн эко систем
ШАР МЭДЭЭ

K-pop бол тогтвортой хөгжиж буй бизнесийн эко систем

2026 оны 1-р сарын 16
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Өмнөд Солонгосын K-pop бол XXI зууны хамгийн амжилттай бизнес, экспортын бүтээгдэхүүний жишээ юм.

K-pop нь эдүгээ бие даасан бизнесийн салбар болжээ. BTS гэхэд л улсынхаа эдийн засагт тэрбум доллар оруулж байна. Өмнөд Солонгосын эр хүн бүр цэргийн алба хаах хуулийн дагуу BTS-ийн хөвгүүд бүгд цэргийн албаа хаагаад өнгөрсөн жилийн сүүлээс эргэн нэгдэж байгаа бөгөөд сүүлийн тоглолтоосоо хойш 4 жилийн дараа энэ онд  дэлхийг тойрох аялан тоглолтынхоо хуваарийг хэд хоногийн өмнө танилцуулсан.

Эдийн засгийн хүндрэлийн үед буюу 1998 онд Өмнөд Солонгосын Соёлын яам их, дээд сургууль, коллежуудад соёлын салбараа хөгжүүлэх зорилгоор мөнгөн тэтгэлэг болон шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг олгож эхэлсэн нь өнөөгийн K-pop-ийн суурь болсон. 1988 онд соёл урлагийн салбарт $14 саяыг зарцуулж байсан бол 2001 он гэхэд энэ тоо $84 саяд хүрсэн.

1990-ээд оны үеийн Seo Taiji And Boys хамтлаг анх барууны хип хоп дуунуудыг солонгос үгтэйгээр хослуулан дуулж байсан нь залуусын сэтгэлд ихэд нийцэж, тус хамтлагын өнгө аясыг дууриасан дараа дараагийн хамтлагууд гарч ирсэн байдаг. Улмаар 2000 оноос хойш K-pop хамтлагууд Азийн улс орнуудыг бүрэн эзэлж, улсаар бусад тив рүү түрэн орсон нь K-pop-ыг шинэ зууны үзэгдэл болгосон.

Ялангуяа 2012 онд дуучин Psy-н Gangnam Style дуу цахим орчинд нүд ирмэхийн зуур түгж, YouTube сувгийн тэрбум хандалттай анхны видео болж, Billboard Hot 100-г 31 долоо хоног тэргүүлсэн нь K-pop-ыг глобал бизнес болохыг нотолсон.

Өнөөдөр K-pop контентийн YouTube суваг дээрх нийт үзэлт 59 тэрбумд хүрч, дэлхийн өнцөг булан бүрт хүрч чаджээ. Видеогоос гадна Spotify-д K-pop-ын стрим сүүлийн 5 жилд 362% өсчээ.

Allied Market Research-ийн тооцоогоор K-pop-ын зах зээлийн хэмжээ 2021 онд $8,1 тэрбум байсан бөгөөд энэ тоо 2031 он гэхэд $20 тэрбум хүрэх ажээ. 2019-2023 оны хооронд Өмнөд Солонгосын K-pop-ын Hybe, SM, YG, JYP гэсэн 4 том агентлагийн орлого 3 дахин нэмэгдэж $3 тэрбум хүрсэн бөгөөд энэ салбарын экспорт $927,6 сая болсон дэлхийн аль ч улсад байхгүй үзүүлэлт юм.

K-pop бизнес моделийн цөм нь хамтлагууд. Фонограм бүтээгчдийн олон улсын холбооны 2024 оны мэдээгээр хамгийн их борлуулалттай байгаа 20 альбомны 17 нь K-pop хамтлагийнх байжээ. Гэхдээ хамтлаг, хамтлагийн бүтээл бол энэ бизнес моделийн нүдэнд үзэгдэх мөсөн уулсын зөвхөн орой бөгөөд энэ цөмөө тойрсон бизнесийн эко систем бүрэлдсэн байдаг. ТВ шоу, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, загвар, хоол үйлдвэрлэл, шүтэн бишрэгчид гээд маш өргөн эко систем ажилладаг.

Эдгээрээс хамгийн их бөгөөд тогтвортой орлогыг шүтэн бишрэгчдийн арми бүрдүүлнэ. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны 2023 оны мэдээгээр дэлхий даяар 225 сая K-pop-ын шүтэн бишрэгч байгаа гэжээ.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов