НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас ирж, Х.Баттулгатай уулзжээ
ШАР МЭДЭЭ

Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас ирж, Х.Баттулгатай уулзжээ

2026 оны 3-р сарын 4
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард болсон МАН-ын 31 дэх Их хурлаас хойш гадагшаа явсан гэх УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Бага хурлын дараахан яаран, сандран Монголд иржээ. Тэрбээр Ерөнхий сайдаасаа огцорсноос хойш БНСУ-ын Пёнчанд амьдарч, тэндээсээ АНУ, Англи руу ирж очин байжээ.

Харин түүнийг Монголдоо яаралтай ирэхэд хүргэсэн шалтгаан нь МАН-ын дарга Н.Учралын гэнэтийн мэдэгдэл. МАН дахь Женко бүлэглэлийн хувьд энэхүү шийдвэр нь төсөөлөөгүй агаад хүндхэн цохилт болсон бололтой.

Тэрбээр Улаанбаатарт ирсэн даруйдаа “Баянгол”-д очих УИХ-ын гишүүн Х.Баттулгатай уулзжээ. Тэрхүү уулзалтад УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, “сахал” Б.Бат-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар, Ардчилсан нам талаас ч мөн хэд, хэдэн гишүүн байсан гэх. Энэ талаар тэнд байсан хүмүүсээс хэн нэгэн нь санамсаргүйгээр ам алдсан уу, эсвэл санаатай “гэрэл цохиулсан” уу, ямартай ч хоёр ордноос “Баянгол”-д ийм нэг уулзалт болсон тухай яриа гарч эхэллээ.

М.ДАЛАЙ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов