НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Нийтлэлч Б.Баабар: Б.Солонгоо шууд зохиогоод гүтгэдэг
ШАР МЭДЭЭ

Нийтлэлч Б.Баабар: Б.Солонгоо шууд зохиогоод гүтгэдэг

2026 оны 5-р сарын 14
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Рио Тинто” компани “Эрдэнэс Оюутолгой”-д өгсөн $20 саяын хууль бус зарцуулалтыг олон нийтээс нуух зорилгоор гадны 2 иргэнтэй хаалтын гэрээ байгуулж явсан Л.Оюун-Эрдэнийн ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Солонгоо сүүлийн үед гэнэт л Оюутолгойг муулж, хил давж улстөржинө л гэнэ. Гэхдээ энэ бол Женко, Херо, Л.Оюун-Эрдэнэ нарын ээлжит гүтгэлэг. Угаасаа ч хол явахгүй гүжир болж дуусах нь тодорхой.

Цагтаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын заавраар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, иргэн Э.Цэрэн хоёр “Монгол HD” телевизээр С.Баярцогтын банкны хуулгыг Швейцариас авчирлаа гэж нийгмийг маллаж, мадлаж байв. Тэгвэл өчигдөр Л.Оюун-Эрдэнийн “харвард бүлгэм” мэдээлэл хийхдээ АН-ын ЕНБД С.Баярцогтын гэр бүлийг илтэд гүтгэсэн мэдээлэл өгсөн. Тэднийг эл херопагандагаа хийхийн өмнө Х.Баттулга Төрийн ордонд ээлжит женкотехнологийнхоо гүтгэлгээ эхлүүлсэн билээ. Тэгвэл энэ талаар нэрт нийтлэлч Б.Баабар хатуухан шүүмжлэл илгээжээ.

Тэрбээр “Б.Солонгоо гэгч шууд зохиогоод л аймаар гүтгэдэг хүн  байна лээ. Уржнан Баярцогтыг Оюутолгойн захиралтай гэртээ гал тогооныхоо өрөөнд хуйвалдан шивэгнэж яриад Монголд ашиггүй байх нууц хуйвалдаан хийсэн гэж твитрээр нэг зарлаж байсан. Тэр үед нь би битгий худлаа гүтгээд бай гээд биччихсэн чинь зөрүүлээд намайг америкуудтай нийлж олон нийтийн байгууллага байгуулж, даргаар нь тавигдаад сарын 3500 долларын цалин аваад татвараа төлөөгүй, худлаа гэвэл “Гого” сайт дээр 2003 онд гарсан гэж нийгмийн сүлжээгээр улаан цайм гүтгэсэн.

Гайхаад тэр үеийн сайт руу нь ороод үзсэн чинь Чимид гуай, Гомбосүрэн гуай, Дэмбэрэл бидний 5 хүн нэг Америктай уулзаад өнгөрсөн тухай ердийн мэдээ байсан шдээ? Одоо Баярцогтыг эхнэртэй нь олон тэрбумын хэрэгт чихэж байна.  Гал тогооны өрөөнд шивэгнэн ярилцаж Монгол улсыг хорлосон тухай өнөө  гүтгэлгээ одоо сэргээгээд өгөөч, авгай минь. Хажууд нь Дружба хөрөө зогсчихсон, ижлээ мөн олсон байгаа биз?” гэж тэдний үнэн төрх, худал гүтгэлгийг  X-т ил тодоор няцаажээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов