НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Scandal: Т.Даваадалай төсвийн мөнгөөр ₮30 саяын үнэтэй дусал тариа хийлгэжээ
ШАР МЭДЭЭ

Scandal: Т.Даваадалай төсвийн мөнгөөр ₮30 саяын үнэтэй дусал тариа хийлгэжээ

2026 оны 5-р сарын 21
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч дарга асан Т.Даваадалай албан тушаалаа урвуулан ашиглаж, эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан “Авангард уран дизайн энд инженеринг” компаниар дамжуулан төсвийн 6.6 тэрбумыг авсан гэх асуудал АТГ-т шалгагдаж эхэлсэн. ЦЕГ-аас өгсөн мэдээллээр тэрбээр эхнэр болон эхнэрийнхээ үеэл дүү Н.Билгүүн, мөн эхнэрийнхаа найзын компаниар дамжуулан дээрх мөнгийн авсан болох нь тогтоогджээ.

Тэгвэл түүнтэй холбоотой бас нэг шинэ мэдээлэл ил болсон нь Т.Даваадалай нийслэлийн төсвийн мөнгө болох ₮30 саяар Японд очиж үнэтэй дусал тариа хийлгэсэн болохыг гэрчүүд мэдүүлжээ. Гэрчүүдийн мэдүүлгийг ч АТГ шалгаж, тогтоосон байна.

Хүйн үүдэл эсийн гэх Японд алдартай эмчилгээнд хамрагдаж, нэг бүр ₮10 саяын үнэтэй хүний үс ургалтыг дэмжих болон хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй тариаг гурван удаа хийлгэжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч нь найз нөхдөө дагуулан Японд очиж, асар үнэтэй үүдэл эсийн тариаг хийлгүүлж байхад эсрэгээрээ нийслэлчүүд эм тариагаа ч авч чадахгүй туйлдаж буй нь гашуун үнэн билээ.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов