НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Төрийн нууц нэрээр төсөв хулгайлсан уу!
ШАР МЭДЭЭ

Төрийн нууц нэрээр төсөв хулгайлсан уу!

2026 оны 1-р сарын 5
Э.Жагар

Э.Жагар

journalist

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нар эхнээсээ хууль хяналтын байгууллагад “хар хавтас”-тай болж байна. АТГ-аас УИХ-ын гишүүн, Соёлын сайд асан Ч.Номинд Эрүүгийн хуулийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлснээ албан ёсоор мэдээллээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2025 оны 11-р сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Оюутолгой" компаниас "Эрдэнэс Оюутолгой"-д өгсөн 20 сая ам.долларыг төрийн нууц нэрээр хууль бусаар зарцуулсан байж болзошгүй баримтыг дэлгэсэн. Өөрөөр хэлбэл, дэлхийд Монголыг сурталчлах нэрээр "Херо энтертаймент"-ын бүтээл "Монгол хан" жүжгийг санхүүжүүлсэн байж болзошгүй гэх мэдээллийг өгч байлаа.

Англид бүртгэлтэй “Аттикус” гэх компанитай 1.9 сая ам.долларын сурталчилгааны гэрээ байгуулсан. Тус компаниас “Монгол хаан” жүжгийг олон улсад сурталчилсан, Соёлын сайдын олон улсын арга хэмжээнд хэлсэн үг, википедиаг бэлтгэж янзалсан гэх тайлан ирүүлснийг баримт болгон АТГ-т өгсөн.

Тэгвэл АТГ-аас прокурорын зөвшөөрлийн үндсэн дээр дээрх баримтууд гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт стратегийн яамдаас ч өндөр төсөвтэй ажиллаж байсан сайд бол Ч.Номин. Түүний үед Соёлын яам 2023 онд 316 тэрбум, 2024 онд 575 тэрбум, 2025 онд 525 тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллаж ирсэн байдаг. 

Харамсалтай нь, Соёлын яамны авсан төсөв хийсэн ажил хоёр бодит байдал дээр багагүй зөрүүтэй болох баримтууд ч мөн дэлгэгдсэн.

Тухайлбал, Английн хөлбөмбөгийн “Фулхэм” клубтэй “Go Mongolia” брэндийг сурталчлах гэрээ үр дүн муутай, гэрээний төлбөр мөнгөний маргаан ч арбитрын шүүх дээр үүссэн. Түүнчлэн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах Б.Баатарын хүү Английн хөл бөмбөгийн хүүхдийн академид сургах зардал хаанаас гарсан бэ гэх асуултыг ч олон нийт түүнд тавьж байсан.

УИХ-ын гишүүн Ч.Номингийн зүгээс "Go Mongolia” хөтөлбөр хэрэгжсэнээр 2022 онд 200 мянга гаруй байсан жуулчдын тоо 2024 онд анх удаа 808 мянга болж өссөн нь уг төслийн өгөөж гэж тайлбарладаг. Гэвч үнэн чанартаа энэхүү төсөл "Монгол хан" жүжгийн мөнгө угаах хэрэгсэл болсон гэх хардлага бий. Мэдээж, үүнийг АТГ шалгаж тогтоох биз.

Тэрбээр сайд байхдаа Соёлын бүтээлч сар аянд нийтдээ 489 сая төгрөг зарцуулсан нь багагүй шүүмжлэл дагуулж байлаа. Тэгвэл 2024 онд Ч.Номин гадаад томилолтын зардалдаа 344 сая төгрөг улсын төсвөөс гаргуулсан нь баримттай үйл явдал.

"Go Mongolia" хөтөлбөрийн нэрээр өнгөрсөн 2-3 жилд Английн BBC, АНУ-ын CNN, Edelmen зэрэг олон улсын компанитай саяас дээш ам.долларын үнэтэй гэрээ байгуулсан талаар Соёлын шинэ сайд Ч.Ундрам онцолсон. Мөн олон улсын инфлюнсер буюу контент бүтээгчдийн багийн зардлын мэдээлэл шилэн дансанд ороогүй. Соёлыг дэмжих сангаас олгосон санхүүжилтийн гүйлгээнүүд тодорхойгүй. Нийт 20 орчим тэрбум төгрөгийг төсвийн хуулийг зөрчиж зарцуулсан гэх зэргээр АТГ-ын шалгаж тогтоох ёстой асуудлууд цөөнгүй байна. Соёлын яамны дотоод аудитын газраас харьяа 484 байгууллагад хийсэн шалгалтаар шилэн дансны хуулийн хэрэгжилт хангалтгүй, төсвийн сахилга батгүй гэх дүгнэлт гарчээ. 

Эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын гишүүн Ч.Номинг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн аж.

Өнгөрсөн хугацаанд олон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууц нэрээр хэрэгжүүлж байсан нь түүнийг шалгах гол үндэслэл. АТГ харин ажлаа хэрхэн хийхийг харж л сууя.

 
Э.Жагар

Э.Жагар

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов