НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
УИХ дахь АН-ын гишүүд намын дарга О.Цогтгэрэлийг бүлгийн даргаас огцруулахаар нэгджээ
ШАР МЭДЭЭ

УИХ дахь АН-ын гишүүд намын дарга О.Цогтгэрэлийг бүлгийн даргаас огцруулахаар нэгджээ

2026 оны 4-р сарын 1
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ардчилсан намын дотоод сонгуулиас үүдэж, УИХ дахь бүлэг дотроо багагүй зөрчилдөөн үүсч, УИХ-ын гишүүд нь намын дарга О.Цогтгэрэлийн шийдвэрт шүүмжлэлтэй хандаж эхэлсэн талаар өмнө нь мэдээлсэн.

УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүн намын дарга бүлэг болон намаа давхар хариуцах нь улс төрийн болоод хууль эрхзүйн хувьд боломжгүй гэсэн байр суурь илэрхийлсэн байна. АН-ын дарга О.Цогтгэрэл нь асуудлыг бүлгээрээ ярилцахгүй, ганцаарчилсан тоглолт хийх болсон тул гишүүд нь дургүйцэж, бүлгийн даргаа өгөх ёстой гэсэн шаардлага тавьжээ.  Өчигдрөөс АН-ын дарга О.Цогтгэрэлийг УИХ дахь бүлгийн даргаас огцруулахаар гарын үсэг цуглуулж, өнөө өглөөний /2026.04.01/ байдлаар 22 гишүүн нэгджээ.

УИХ-д АН-аас 43 гишүүн ажилладаг. Тэгэхээр 50% нь О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийг даргалах боломжгүй гэж үзээд байна. Монголын парламентын түүхэнд бүлгийн дарга болон намын даргаа давхар хийж байсан тохиолдол УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс өөр байхгүй юм.

Б.ГЭРЭЛЭЭ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов