НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Үндэсний эвслийн гишүүд АН-д хайр зарлах болжээ!
ШАР МЭДЭЭ

Үндэсний эвслийн гишүүд АН-д хайр зарлах болжээ!

2026 оны 2-р сарын 25
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ардчилсан намын дотоод сунгаа 2-р сарын 1-нээс эхэлсэн гэж хэлж болно. Үндсэндээ гишүүдийн шинэчилсэн бүртгэл тус нам дахь фракцуудын эрх мэдлийн төлөөх мөнгөний өрсөлдөөн болж хувирсан. Намын анхан шатны байгууллагад хэн олон гишүүн оруулна, тэр хэрээр Үндэсний бодлогын хороонд олон хүн оруулах боломж бүрдэх юм. Ирэх 3-р сард АН-ын аймаг, дүүргийн намын хороод хуралдаж, Үндэсний бодлогын хорооны гишүүдээ сонгоно. Үндэсний бодлогын хорооны гишүүд нь намын удирдлагаа сонгоно.

Үүнтэй зэрэгцээд бусад нам, нам дамжсан бүлэглэлүүд Ардчилсан намын дотоод сунгаанд шууд бас шууд бусаар оролцож эхэлжээ.

МАН-ын наяад оныхон буюу “МАНЖ” бүлэглэл Женко.Баттулга, БЭТ Одбаяр, Ц.Туваан нараар дамжуулан АН-ын авлах ажлаа аль эртнээс хэрэгжүүлж эхэлсэн. Монголын нүүрс, зэс, төсвийн хөрөнгөөр хөлжсөн хамгийн баян бүлэглэл Ардчилсан намаар дамжуулан засгийн эрхэнд эргэн ирэх замаа засахаар их мөнгө хаях болсон гэх.

Тодруулбал, ХУД-ийн Ардчилсан намын хороог авахаар “Монос”-ын Л.Эрдэнэчимэгийн хүү тэрбум, тэрбум төгрөгийг анхан шатны гишүүдээ авлигадахад зарцуулж буй гэх.

БГД-т УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Д.Энхтуяа, Э.Одбаяр нар “өрсөлдөж” буй бол БЗД-т Х.Баттулгын МоАХ-ынхан хотын дарга Х.Нямбаатарын дэмжлэгийг авах болсон гэсэн яриа ч тархжээ. Хотын дарга Х.Нямбаатар БЗД-ийн Ардчилсан намын хорооны дарга Л.Батдэлгэрийг ажилд авсныхаа хариуг түүнээс нэхэж буй гэх.

Түүнчлэн Үндэсний эвслийн жагсаалтаар гишүүн болсон М.Сарнай, Д.Пүрэвдаваа нар Ардчилсан нам руу гүйдэлтэй болсон гэх. Тэдний хувьд ахиад Үндэсний эвслийн жагсаалтад бичигдэх боломжгүй, тэгээд ч Үндэсний эвсэл дахин парламентад суудал авах шаансгүй болсон гэж тооцсон бололтой.

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах үед Үндэсний эвсэл тараа таниулж, багаа хуулсан. Тус эвслийн дарга Н.Номтойбаяр, А.Ундраа нар тэднийг огцруулахын эсрэг ажилласан нь олны шүүмжлэлийг дагуулсан. Анх УИХ-д өрсөлдөхөөр болсноо зарлахдаа Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр “Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын дарангуйлалтай тэмцэнэ” гэж байсан ч үнэндээ хэлсэн амандаа хүрээгүй. Хүрээгүйгээр барахгүй илтэд тэднийг улаан цээжээрээ“хамгаалсан” нь Үндэсний эвслээс сонгогчид нүүр буруулахад хүрсэн билээ.

Өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуулиар Үндэсний эвсэл сайндаа биш Х.Баттулгатай Ардчилсан намыг дэмжихгүй гэсэндээ иргэд Н.Номтойбаярын эвслийг дэмжсэнээр парламентад 4 суудал авсан нь бараг аз гэж хэлэхэд болно. Учир нь, Үндэсний эвсэл 2028 оны УИХ-ын сонгуульд ганц суудалгүй үлдэж магадгүй болсон. Иймээс эвслийн гишүүд Н.Номтойбаяраас нүүр буруулж, БЗД-ийн Ардчилсан намыг “авлах” Х.Баттулгын хоронд автах болсон гэх. УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа өмнө нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад нь орон тооны зөвлөхөөр нь ажиллаж байсан. М.Сарнай Дарханы ах, дүү Дашуудын нэг болох Б.Мягмардашийн охин. Ах дүү Дашууд нь З.Энхболдын хүмүүс. Энэ утгаараа Үндэсний эвслийн жагсаалтыг Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар зурсан болох нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаяр камерын өмнө Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарыг дэмжихгүй гэсэн ч хөшигний ард тэдэнтэй гар барьсан, наймаа хийсэн болох нь эндээс харагддаг.

Ардчилсан намын шинэ Үндсэн дүрэмд намын эсрэг ажилласан хүмүүсийг намаас хөөнө. Өөр намаас нэр дэвшсэн хүмүүсийг намдаа авахгүй гэж тусгасан. Д.Пүрэвдаваа, М.Сарнай нар энэ заалтаар бол Ардчилсан нам элсэх боломжгүй.

Гэвч Монголын улс төрд мөнгө цагаан, нүд улаан. Мөнгөний төлөө намаа ч, улсаа ч худалдаж чаддаг олон жишээг нэрлэж болно. Д.Пүрэвдаваа, М.Сарнай нарыг Ардчилсан нам руу урвасныг Н.Номтойбаяр мэдээгүй яваа юу, аль эсвэл Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын даалгавраар Н.Номтойбаяр гишүүдээ хэргээр явуулсан уу. Ямартай ч Н.Номтойбаярын хоёр “цэрэг” Үндэсний эвсэлд үүнээс цааш газар үгүйг харсан, ойлгосон бололтой, Ардчилсан намд ихээхэн хайр, найр зарлах болсон байна.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов