НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ялгаа: Урт цагааны ногоон байгууламж ба Рио Тинтогийн цэцэрлэг
ШАР МЭДЭЭ

Ялгаа: Урт цагааны ногоон байгууламж ба Рио Тинтогийн цэцэрлэг

2026 оны 5-р сарын 18
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

1.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Урт цагааны ногоон байгууламжийг “Бодь групп” тохижуулсан билээ. Нэгэнтээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч (асан) Х.Нямбаатар “Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн уг цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулна” гэх ярилцлагыг хоёр жилийн өмнө өгч байв.

Нийтдээ 1 га талбайг хамарсан уг бүтээн байгуулалтад нийтдээ ₮44 тэрбумыг зарцуулсан агаад үүнээс ₮4 тэрбумаар нь “сүүдрэвч” гэх дэлхийн хамгийн том “хувцас хатаагч” хийсэн нь гэх шүүмжлэлд өртөх болсон юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн хэсэг зуурын "дусагнасан" бороонд газар доогуурх авто гараж нь усанд автсан зураг ч сошиалаар цацагдсан билээ.

2.

"Рио Тинто" компани Хүүхдийн паркийн баруун хэсэг дэх 10.2 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулсан. Тус цэцэрлэгт хүрээлэнд задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, бяцхан цөөрөм барихаас гадна иргэдийн тухлах сандал, сүүдрэвч зэрэг иж бүрэн тохижилт хийж, 40 мянга гаруй мод бут тарьжээ. Уг цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад нийтдээ ₮28 тэрбумыг зарцуулсан байна.

“Рио Тинто Монгол” компанийн Бизнес хөгжлийн захирал Э.Хонгорзул “Өмнөд хэсэгтээ бид зүлэг мод бут зэргийг хийж тайван нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Хойд хэсгийг нь идэвхтэй бүс буюу задгай ногоон цамхаг, хүүхдийн тоглоомын талбай, “skateboard”-ийн талбай болон тэжээвэр амьтдын талбайг бүрдүүлсэн. Бид бүтээн байгуулалтаа сэтгэл зүрхээ шингээж хийсэн. Яагаад гэвэл, энэ бүтээн байгуулалтаараа нийслэлчүүддээ ногоон цэцэрлэгт хүрээлэнгийн хүртээмж болоод олон улсын стандарт ямар байдгийг харуулахыг зорьсон” тухайгаа хэвлэлийнхэнд мэдээлж байсан билээ.

Ийнхүү төсвийн хөрөнгө оруулалт болон хувийн хөрөнгө оруулалтын хийсэн ажил, бүтээн байгуулалтын ялгааг Урт цагааны ногоон байгууламж болон "Рио Тинто"-гийн цэцэрлэгт хүрээлэнгээс харж болно.

Х.ХАНДМАА

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

Тэгвэл Ц.Даваасүрэн хууль зөрчиж, хулгай хийхээ л больчих!

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн пүрэв гаригийн (2026.10.29) чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Өчигдөр ҮХЦ аймшигтай шийдвэр гаргалаа. Нийтийн дунд бусадтай хэрүүл хийж маргалдсан тохиолдолд шууд 700 цагаар саатуулах 30 хоногоор баривчлах болчихлоо” гэсэн нь анхаарал татаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж хуульчилж өгсөн. Атал УИХ өөрсдөдөө давуу эрх бий болгож, 2024 оны тавдугаар сарын 16-нд УИХ-ын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлахдаа гишүүдэд Зөрчлийн хууль үйлчлэхгүй байхаар суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн согтуугаар жолоо барих, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хулгай хийх, хүн гүтгэх, хорио цээрийн дэглэм зөрчихөд ямар ч хуулийн хариуцлага хүлээхээргүй болсон. Харин жирийн иргэд ийм хэрэг хийсэн нөхцөлд Зөрчлийн хуулиар ял шийтгүүлнэ.

Oct 30, 2026

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов