
Б.Мөнхтамирын мөнгө угаалт!
Төрийн өмч ард түмний өмч байдаггүй. Авлига, хулгайн “хэрэгсэл” болдог. Төрийн өмчит 99 компанийн 43 нь ашиггүй, 150 тэрбумын алдагдалтай ажиллаж байна. Үүний нэг нь МИАТ. Тус компани энэ онд орлогоосоо зарлагаа хэтрүүлж, 9.6 тэрбумын алдагдал амсжээ. МИАТ бол ашгийн компани. Ашгийн компани алдагдалтай ажиллана гэдэг зуун хувь удирдлагын буруутай үйл ажиллагаатай холбоотой. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас МИАТ компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг ТУЗ-д нь даалгасан. Үүнтэй зэрэгцээд Б.Мөнхтамир бол хамгийн сайн СЕО гэсэн өмгөөлөл олон нийтийн сүлжээнд өрнөсөн. Тэгвэл эндээс нэг асуулт тавигдана, Б.Мөнхтамир хамгийн сайн СЕО мөн бол яагаад МИАТ алдагдалтай ажиллав аа? Ашгийн компаниуд алдагдалтай ажиллана гэдэг муу мэдээ. Тэр тусмаа төрийн өмч алдагдалтай ажиллаж байгаа бол авлига, хулгай нүүрлэсний дохио. Тэрчлэн санхүү, тайланд нь аудит оруулах ёстой гэсэн анхааруулга юм.







