НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хуулийг "төрсөн өдрийн бэлэг" болгож баталдаг юм уу?
АНАЛИЗ|Улс төр

Хуулийг "төрсөн өдрийн бэлэг" болгож баталдаг юм уу?

2026 оны 6-р сарын 30
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.06.30) хуралдаанаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх үеэр эрхэм гишүүн А.Ариунзаяагийн хэлсэн үг УИХ ямархуу чадамж муутай, ард иргэдийн амьдралаар тоглож буйн баримт боллоо.

Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүн Ө.Шижирийн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн /2026.06.25/ үеэр хуулийн төслийн 6.7.16-д "гаа болон бусад бүх үнэр, амтыг оруулахыг хориглох" гэдгийг нэмэх санал дэмжигдсэнийг А.Ариунзаяа гишүүн "төрсөн өдөрт нь зориулж бэлэг болгож дэмжсэн юм" гэсэн утгатай үг хэллээ.

Энэ үнэхээр хошигнол байсан бол тун зохисгүй хошигнол байлаа. Харин үнэхээр үнэн бол ноцтой асуудал юм.

Учир нь, хууль тогтоох үйл ажиллагаа бол хэн нэгэнд бэлэг барих, сэтгэл гаргах, харилцаагаа илэрхийлэх талбар биш. Нэг товчлуурын ард хэдэн зуун мянган иргэний эрх, бизнесийн орчин, улсын эдийн засаг, олон улсын үүрэг амлалт байдаг.

Гишүүд санал өгөхдөө тухайн заалт ямар үр дагавартай вэ, ямар бүтээгдэхүүнд үйлчлэх вэ, ямар эрсдэл үүсгэх вэ гэдгийг бүрэн уншиж, ойлгож, судалсны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой. Энэ бол УИХ-ын гишүүний үндсэн үүрэг.

УИХ-ын гишүүн Ө.Шижирийн гаргасан зарчмын зөрүүтэй санал нь хамрын тамхин бүтээгдэхүүнийг хориглох заалт болж хувирсан учир үүнд засвар хийх нь зүйтэй гэж үзэхдээ иймэрхүү байдлаар ард иргэдээ доромжилсон нь ЁС ЗҮЙН том хариуцлага хүлээх хэрэг болоод байна.

Сүүлийн өдрүүдэд энэ хуулийг тойрсон үйл явдлуудыг дүгнэхэд хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүд хуулийн заалтаа бүрэн дүүрэн уншиж танилцаагүй, ямар эрсдэл үүсэхийг ч мэдэхгүй байгаа нь илт. Зарим гишүүн өөрчлөлтийн бодит агуулгыг мэдэхгүй мэт тайлбар хийж байна. Зарим нь өргөн баригдаагүй саналыг чуулганы танхимд шууд оруулж ирж байна. Зарим тохиолдолд санал хураалт хууль ёсных эсэх нь хүртэл эргэлзээ дагууллаа.

Энэ бүхний дараа "төрсөн өдрийн бэлэг" гэх үг энгийн хошигнол биш, парламентын бодит байдлыг илэрхийлсэн эмгэнэлтэй дүр зураг боллоо.

Монгол Улсын хууль ингэж батлагдах ёсгүй.

Иргэд нэг л зүйлийг хүсч байна. УИХ-ын гишүүд хуулийн төсөл бүрээ уншдаг байгаасай. Судалдаг байгаасай. Ямар заалт дээр ямар үр дагавар гарахыг ойлгож байж санал өгдөг байгаасай.

Учир нь, өнөөдөр "төрсөн өдрийн бэлэг" болгосон нэг саналын ард бүхэл бүтэн салбар, олон мянган ажлын байр, хэдэн зуун мянган хэрэглэгчийн эрх ашиг байж болно.

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж