НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
8.1 их наядын төсөвтэй метроны төслийн ард нуугдсан Т.Даваадалайн ашиг сонирхол
АНАЛИЗ

8.1 их наядын төсөвтэй метроны төслийн ард нуугдсан Т.Даваадалайн ашиг сонирхол

2026 оны 4-р сарын 19
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нийслэлчүүдийн зовлон дээр зоолдог дарга олширчээ. Ах дүүс, амраг садан, үр хүүхэд, үеэл хаяалтайгаа хамтраад хулгай хийх нь гэм биш болсон байна.  

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай  болон түүний эхнэр, төрсөн дүүтэй нь холбоотой ашиг сонирхол, авлига, хулгай байж болзошгүй баримтыг SaveTUUL хөдөлгөөнийхөн ил болголоо. 

“Бодь”-ийн Д.Баясгалангийн нийслэлд тавьсан бэт гэгдэх Т.Даваадалай НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохдоо буюу 2024 оны ХОМ-тээ “Анка урбан инженеринг энд дизайн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохоо бичсэн байна.

Тус компани нь түүний эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байдаг, 2021 онд хүнд машин механизмын худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх, төсөл хэрэгжүүлэх, цэцэрлэгжүүлэлт гэсэн үйл ажиллагааны чиглэлээр байгуулсан компани аж. Б.Анхтуяа 2024 оны 10 дугаар сар хүртэл компанийхаа гүйцэтгэх захирлаар ажилласныг ЭНД-ээс харж болно.

Т.Даваадалай 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын нэгдүгээр орлогчоор томилогдсон даруйдаа буюу 10 дугаар сарын 16-ны өдөр компанийнхаа гүйцэтгэх захирлаар Н.Билгүүнийг томилж, эцсийн өмчлөгчөөр бүртгүүлжээ. Үүнийхээ дараа “Анка урбан инженеринг энд дизайн” компанийнхаа нэрийг  “Авангард уран дизайн энд инженеринг” болгон өөрчилж, 8 их наяд 174 тэрбум, 309 сая төгрөгийн төсөвт өртөгтэй метро барих төслийн тендерт оролцсон байна.

Тодруулбал, 2026 онд “Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны багц 1” тендерт оролцож буй агаад тендерийн ялагчийг 2026 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тодруулна. 

Тэрчлэн “Улаанбаатар метро” төслийн менежерээр Т.Даваадалайн төрсөн дүү Т.Мөнхдалай ажиллаж байна. Ах нь бодлого, мөнгийг барьдаг, дүү нь төслийг удирддаг байхад тендерт хэний компани шалгарах нь нэн ойлгомжтой.

Т.Мөнхдалай хэвлэлд “Хотын дарга надтай холбогдож, эх орондоо ажиллах санал тавьсан” гэж ярьсан байдаг. Угтаа хотын дарга Х.Нямбаатар түүний төрсөн ахыг өөрийнхөө орлогчоор томилогдож байгааг ч мэдэж байсан.

Хэдийгээр тендерийн эцсийн дүн гараагүй байгаа ч Т.Даваадалайн энэ үйлдэл зөвхөн ашиг сонирхлыг зөрчлөөр хязгаарлагдах зүйл биш. Эрүүгийн хуулийн 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт үйлдлийн бүх нөхцөл үүссэн гэхэд буруудахгүй. Нөгөө талдаа шударга өрсөлдөөнийг хааж боомилсон гэмт хэрэг ч болно. Төрийн албаны хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд бас тооцогдох ёстой.

Ийнхүү нийслэлийн дарга нар нийтийн албыг хувийн хөрөнгөжих хэрэгсэл болгосоор байхад хууль хүчнийхэн чимээгүй хараад суусаар байх уу. 

Б.ГЭРЭЛЭЭ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж