НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АНУ болон Ираны энхийн хэлэлцээр мухардлаа..!
АНАЛИЗ

АНУ болон Ираны энхийн хэлэлцээр мухардлаа..!

2026 оны 4-р сарын 12
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Исламабад хотноо 21 цагийн турш үргэлжилсэн хэлэлцээрийн дараа ням гаригийн өглөө эх орондоо буцлаа. Тэрбээр хэлэлцээрийн үр дүнг тайлагнахдаа, Тегераны тал цөмийн зэвсэг бүтээх эрмэлзлээсээ татгалзаагүй тул ямар нэгэн ахиц дэвшил гарсангүй хэмээн мэдэгдэв. Вэнс Ираны талыг "цөмийн зэвсэг хийхгүй гэсэн баттай, албан ёсны амлалт" өгөхийг уриалсан боловч хэлэлцээний ширээний ард энэ асуудал хамгийн том тээг болсон байна.

Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүд хэлэлцээр бүтэлгүйтсэний шалтгааныг АНУ-ын талаас цөмийн асуудал болон Хормузын хоолойтой холбоотой "үндэслэлгүй шаардлага" тавьсантай холбон тайлбарлаж байна. Тегераны зүгээс одоогоор дараагийн шатны хэлэлцээ хийх төлөвлөгөөгүй байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.

Хэлэлцээр үргэлжлэх зуур бүс нутагт цэргийн хурцадмал байдал хэвээр байв. Бямба гарагт АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр эсминец хөлөг онгоц Хормузын хоолойгоор нэвтэрсэн нь дайн эхэлснээс хойшх анхны тохиолдол болжээ. Харин Ираны Исламын хувьсгалт гвардын корпус (IRGC) үүнийг эрс үгүйсгэж, тус хоолойгоор нэвтрэх аливаа оролдлогод "хатуу бөгөөд шийдвэртэй хариу барих болно" гэж сүрдүүлсэн юм. Хожим нь Ираны мэдээллийн агентлагууд АНУ-аас "хүлээн зөвшөөрөхүйц санал" иртэл тус усан замыг хаах болно гэдгээ уламжиллаа.

Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээрийн үр дүнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Пакистанд болж буй хэлэлцээрийг "АНУ аль хэдийн ялчихсан" хэмээн басамжилж, "Хэлэлцээр хийх эсэх нь надад ямар ч ялгаагүй. Учир нь бид ялалт байгуулсан" гэж мэдэгджээ. Трамп бямба гарагийн орой Майамид UFC-ийн тэмцээн үзэж байхдаа хэлэлцээр мухардсан талаар нэмэлт тайлбар өгөөгүй байна.

Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаи хэлэлцээг "үл итгэлцлийн уур амьсгалд" болж өнгөрсөн гэж тодорхойлов. Тэрээр АНУ-ыг өмнөх хоёр шатны хэлэлцээг Израил болон АНУ-ын цэргийн мөргөлдөөний улмаас тасалдуулж, "муу санаа агуулж байсан"-ыг Иран мартаагүй гэдгийг онцолжээ.

Гэсэн хэдий ч Ираны тал дипломат харилцааг бүрмөсөн таслахыг хүсэхгүй байгаа бололтой. "Дипломат ажиллагаа хэзээ ч дуусдаггүй" хэмээн Багаи хэлээд Иран улс Пакистан болон бусад найрсаг орнуудаар дамжуулан яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Дэд ерөнхийлөгч Вэнс явахдаа АНУ-ын зүгээс "эцсийн бөгөөд хамгийн сайн санал"-аа үлдээсэн бөгөөд одоо “бөмбөг” Ираны талд байгааг санууллаа.

ЗУУЧЛАГЧ ПАКИСТАНЫ БАЙР СУУРЬ

Хэлэлцээрийг зохион байгуулсан Пакистан улсын Гадаад хэргийн яамнаас АНУ болон Иранд хандан "гал зогсоох амлалтаа биелүүлэх"-ийг уриалав. Пакистан улс Вашингтон болон Тегераны хооронд зуучлагчийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхэд бэлэн байгаагаа дахин илэрхийлсэн байна.

Хэдийгээр АНУ-ын зүгээс Ираны флотын ихэнх хэсгийг устгасан гэж байгаа ч Исламын хувьсгалт гвардын корпусын тэнгисийн завьт флотын гол хүч хэвээр үлдсэн нь Хормузын хоолойн аюулгүй байдалд том заналхийлэл болсоор байна. Цөмийн зэвсэг болон усан замын хяналтын асуудлаас үүдэлтэй энэхүү мухардал нь Ойрхи Дорнодын хурцадмал байдлыг улам даамжруулж болзошгүй байна.

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж