НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“AP”: Монгол Улс засаглалын тогтворгүй байдалд байна
АНАЛИЗ

“AP”: Монгол Улс засаглалын тогтворгүй байдалд байна

2026 оны 4-р сарын 1
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Монгол Улсын Их хурал (УИХ) Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар батламжиллаа. Энэхүү шийдвэр нь сүүлийн үед засаглалын түвшинд үүсээд байсан улс төрийн гацааг арилгах, улмаар далайд гарцгүй, байгалийн нөөцөөс хамааралтай тус улсын эдийн засагт үүсээд буй тодорхойгүй байдлыг намжаах зорилготой юм гэж “Associated Press” мэдээлсэн байна.

Даваа гаригийн орой болсон УИХ-ын чуулганы хуралдаанд нийт 126 гишүүнээс 107 нь оролцож, тэдний 88 нь буюу 82.2% нь Н.Учралыг дэмжсэнээр 39 настай залуу удирдагч гүйцэтгэх засаглалын тэргүүн болох замаа заслаа. Шинэ Ерөнхий сайд үг хэлэхдээ улс төрийн хүчнүүдийг эв нэгдэлтэй байхыг уриалж, дотоод зөрчил нь гадаад сорилтуудыг даван туулах чадварыг сулруулж байгааг онцлов.

"Бусад улс орон дэлхий нийтийг хамарсан хямралыг сөрөн зогсохын тулд нэгдэж байхад, бид дотоодын улстөржилт, талцал хуваагдлаар эдийн засгаа сульдааж болохгүй" хэмээн тэрбээр хууль тогтоогчдод хандан хэлсэн байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллахдаа засаглалын ил тод байдлыг хангах, төрийн үйлчилгээний цахим шилжилт болон дижитал засаглалын шинэчлэлийг идэвхтэй санаачлан хэрэгжүүлсэн туршлагатай.

Зөвлөлтийн үеэс өвлөгдөн үлдсэн хүнд сурталтай тогтолцоог халж, Монгол Улсын засаглалыг орчин үеийн хэв маягт оруулах эрмэлзэлтэй, шинэчлэгч удирдагч хэмээн тодорхойлж байна. Монгол Улс 1990 онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш төрийн бүтцийг шинэчлэх оролдлогууд хийсээр ирсэн ч хүнд суртал саад болсоор байгааг шинэ Ерөнхий сайд анхааралдаа авчээ.

Н.Учрал нь Монгол ардын нам доторх хоёр гол фракц болох Ерөнхийлөгчийг дэмжигчид болон Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн талынхны хоорондох төвийг баримталсан нэр дэвшигч болж гарч ирсэн гэж ажиглагчид үзэж байна.

Сүүлийн хоёр долоо хоногийн турш Монголын парламентын үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалд ороод байсан юм. Үүнд:

  1. Ардчилсан намын (цөөнх) зүгээс үзүүлсэн бойкот;

  2. Эрх баригч МАН доторх дотоод тэмцэл, зөрчил зэрэг нь ирц бүрдэхэд саад болж, шийдвэр гаргах түвшинд гацаа үүсгэжээ.

Ердөө есөн сарын өмнө томилогдож байсан Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн Баасан гаригт албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн. Тэрбээр сөрөг хүчний болон намын дотоод шахалтад орсон.

Түүнчлэн, Г.Занданшатарын өмнө дөрвөн жил Ерөнхий сайдаар ажилласан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сард УИХ-аас итгэл үзүүлэх эсэх санал хураалтад ялагдаж огцорсон. Ийнхүү Монгол Улс нэг жилийн дотор гурав дахь Ерөнхий сайдынхаа нүүрийг үзэж байгаа нь засаглалын тогтворгүй байдлыг илэрхийлж байна.

Улс төрийн энэхүү тогтворгүй байдал, бодлогын ойр ойрхон өөрчлөлт, авлигын асуудлууд нь гадаадын хөрөнгө оруулагчдын дунд эргэлзээ төрүүлж байна.

Монгол Улс байгалийн баялаг ихтэй хэдий ч таамаглахад хэцүү хууль эрх зүйн орчин, тодорхойгүй тогтолцоо нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Шинэ Ерөнхий сайд Н.Учрал эдгээр сорилтыг хэрхэн даван туулж, улс төрийн фракцуудын хоорондох тэнцвэрийг хадгалан, эдийн засгийн шинэчлэлийг хэрхэн хурдасгахыг дэлхий нийт болон Монголын ард түмэн анхааралтай ажиглаж байна.

Эх сурвалж: AP агентлаг, 2026 оны 3 дугаар сарын 31

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж