2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 6


Венесуэлийн улс төр, эдийн засгийн гүнзгий хямрал асуултын тэмдэг дагуулсан хэвээр байна
“Freedom House”-ын 2026 оны тайланд дурдсанаар, 2024 оны ерөнхийлөгчийн болон 2025 оны Үндэсний ассамблейн сонгуулиуд нь маш их маргаантай, будлиантай болсон. Сөрөг хүчний томоохон намууд сонгуулийг бойкотлож, Мадурогийн дэглэм төрийн байгууллагуудыг бүрэн хяналтдаа байлгах замаар "хуурамч ялалт" байгуулсан гэж шүүмжилж байлаа. Сөрөг хүчний удирдагчдыг баривчлах, эрүүдэн шүүх, ор сураггүй алга болгох тохиолдол 2025 онд дээд цэгтээ хүрсэн. Мадурогийн дарангуйлал 8 сая орчим венесуэлийг эх орноосоо дүрвэхэд хүргэсэн юм. Өнөөдөр Венесуэлд эрх мэдлийн хуваарилалт байхгүй, шүүх засаглал бие даасан бус хэвээр байна.
Эдийн засгийн хувьд Венесуэл улс сүүлийн хэдэн арван жилийн хамгийн хүнд хямралыг туулж байна. Олон улсын валютын сангийн 2026 оны төсөөллөөр тус улсын ДНБ-ий бодит өсөлт -3%-иар агших төлөвтэй байна.
Хэрэглээний үнийн өсөлт буюу инфляцийн түвшин 682.1%-д хүрч, дэлхийд тэргүүлж байна. Үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэ цэнээ алдаж, иргэдийн худалдан авах чадвар бараг үгүй болсон. Венесуэлын эдийн засгийн амин судас болсон газрын тосны олборлолт 2026 оны гуравдугаар сарын байдлаар өдөрт 1.1 сая баррель орчим байна. АНУ-ын хориг арга хэмжээнүүд болон Chevron зэрэг компаниудын оролцоотойгоор олборлолтыг нэмэгдүүлэх оролдлого хийж байгаа ч дэд бүтцийн хоцрогдол, төр дэх авлига, хулгай өдгөө ч хөгжлийн гол саад болсоор байна.
S&P агентлаг Венесуэлын зээлжих зэрэглэлийг "Сонгомол дефолт" (Selective Default) болгон бууруулсан. Улс төрийн шинэ нөхцөл байдал үүссэнээр гадаад өрийг шинэ бүтцэд оруулах боломж гарч ирж байгаа ч энэ нь урт хугацааны, хүнд үйл явц байх болно.
Венесуэлын нийгэмд нүүрлэсэн хүмүүнлэгийн гамшиг нь дэлхийн хамгийн хүнд нөхцөл байдлуудын нэгд тооцогдож байна. Хүн амын 82.8% нь ядууралд, үүнээс 50.5% нь нэн ядуу буюу хоол хүнсний наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй нөхцөлд амьдарч байна.
Улсын эрүүл мэндийн тогтолцоо үндсэндээ сүйрсэн. Эмийн хомсдол, эмнэлгийн тоног төхөөрөмжийн дутагдал зэргээс шалтгаалан эх нялхсын эндэгдэл, халдварт өвчний тархалт нэмэгдэж байна. Европын Холбоо болон олон улсын байгууллагууд 2026 онд хүмүүнлэгийн тусламжид зориулж олон сая еврог төсөвлөсөн ч энэ нь нийт хэрэгцээний өчүүхэн хэсгийг л нөхөж байна.
Венесуэлын асуудал бол зөвхөн нэг улсын дотоод хямрал биш, геополитикийн томоохон тоглолтын талбар юм. Тиймээс 2026 оны засаглалын өөрчлөлт хоёр үндсэн зам руу хөтөлж магадгүй байна.
Нэг дэх нь, түр засгийн газар АНУ-ын дэмжлэгтэйгээр газрын тосны салбараа сэргээж, ардчилсан сонгууль явуулж чадвал Венесуэл эдийн засгийн хувьд хурдан сэргэх боломжтой. Гэвч энэ нь дотоодын зэвсэгт бүлэглэлүүд болон Мадурогийн талынхны эсэргүүцэлтэй тулгарч, иргэний мөргөлдөөн рүү түлхэж болзошгүй.
Хоёр дахь нь, хэрэв улс төрийн шилжилт амжилтгүй болж, эдийн засгийн хориг арга хэмжээнүүд хэвээр үлдвэл Венесуэл улс "амьд үлдэхийн төлөөх" тэмцэлдээ Орос, Хятад, Иран зэрэг орнуудаас улам хамааралтай болно.
Венесуэл улс 2026 онд оршин тогтнох уу, эсвэл... гэдэг эгзэгтэй цаг үе дээр байна. Дэлхийн томоохон мэдээллийн байгууллагууд тус улсыг дэлхийн хамгийн баян байж болох атлаа хамгийн ядуу буурай амьдарч буй улс хэмээн тодорхойлсон хэвээр. Түүхий эдийн (алт, зэс, газрын тос) асар их нөөцтэй ч засаглалын буруу тогтолцоо нь ард түмнийг нь туйлдуулж байгаагийн тод жишээ бол Венесуэл юм.
Энэ оны болох магадлалтай "дахин сонгууль" болон АНУ-ын зүгээс үзүүлэх цэргийн болон эдийн засгийн нөлөө хэрхэн өөрчлөгдөхийг ажиглах нь чухал байна. Венесуэлийн уналт Монголын хувьд гашуун сургамж болох ёстой.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 6