НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ч.Номинтой $2.2 саяын гэрээ байгуулсан “Фулхэм”жилд 70 сая фунтын алдагдал хүлээдэг
АНАЛИЗ

Ч.Номинтой $2.2 саяын гэрээ байгуулсан “Фулхэм”жилд 70 сая фунтын алдагдал хүлээдэг

2026 оны 6-р сарын 4
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Английн Премьер лигийн Фулхэм (Fulham FC) клубМонголын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн. Тодруулбал, Цахим, хөгжил, харилцаа холбоонйй сайд Ч.Номин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж байхдаа Премьер лигийн Фүлхэм багтай "Go Mongolia" аялал жуулчлалын брэндийг сурталчлуулахаар нийтдээ $2.2 сая, үүнийг монгол төгрөгөөр тооцвол ~₮7.6 тэрбум төгрөг ийн гэрээ байгуулсан. Нийтдээ 2 цэцэрлэг барих мөнгийг Ч.Номин “Фулхэм”-д өгөхөөр гэрээлсэн гэж хэлж болно. Гэвч тус клубийн зүгээс гэрээний үлдэгдэл төлбөр болох 430 гаруй мянган фунт буюу 2 тэрбум төгрөгөө шилжүүлээгүй гэх шалтгаанаар Монголын Засгийн газартай зарга үүсгэсэн.

Ганц цамцан дээр “Go Mongolia” гэж бичүүлэхэд $2.2 саяыг төлнө гэдэг ядарсан Монголд ахадсан төлбөр. Гэрээний үр дүнд 800 мянган жуулчин ирсэн гэдэг үнэндээ хил, гаалиар орсон гарсан “гадаад толгой”-той болгоныг бүртгэж авсан тоо. Түүнээс дэлхийн хөл бөмбөгчид, хөл бөмбөгийн фанатууд “Фулхэм”-ийн хөл бөмбөгчдийн майкны ар дахь "Go Mongoliа” гэх бичгийг олж уншаад Улаанбаатарт аялахаар ирсэн гэвэл хүүхэлд, нохойн доог болох биз.

Нөгөөтэйгүүр Ч.Номингийн төсвийн тэрбум, тэрбумыг зарцуулсан “Фулхэм” тэгвэл хэр чансаатай клуб бэ. Энэ мэдээж, монголчуудын анхаарлыг татах нь тодорхой.

"Фулхэм"-ийг 1879 онд “Fulham St Andrew's Church Sunday School F.C.” нэртэйгээр сүмийн сүсэгтнүүд анх байгуулжээ. Чансаагаараа Английн хөлбөмбөгийн Премьер лигт дундаждаа ордог, хөлбөмбөгийн хамгийн ахмад баг юм.

Хэдийгээр баян эзэнтэй ч санхүүгийн хувьд тогтмол алдагдал хүлээж ирсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд дунджаар жилд 70 сая фунт стерлингийн алдагдалтай ажиллажээ. Тухайлбал, 2024/25 оны улиралд тус баг 44 сая фунт стерлингийн алдагдал хүлээсэн. Энэ ньтоглогчдын өндөр цалин болон цэнгэлдэх хүрээлэнгийн шинэчлэлтийн зардлаас үүдэлтэй.

Жилийн орлого нь 200 сая фунт стерлинг орчим, орлогын дийлэнх нь Премьер лигийн телевизийн эрхийн хуваарилалтаас бүрддэг.

2026 оны байдлаар Фулхэм клубийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор $920 саяар (ойролцоогоор 681 сая фунт стерлинг) үнэлэгджээ. Тус багийг пакистан гаралтай Америкийн тэрбумтан Шахид Хан (Shahid Khan) 2013 онд 150-200 сая фунтээр худалдаж авсан. Тэрбээр Америкийн "Jacksonville Jaguars" (NFL) багийн эзэн бөгөөд дэлхийн хамгийн баян спортын эздийн нэгюм.

Клуб алдагдалтай ажилладаг ч дампуурах аюулгүй. Учир нь Шахид Хан өөрийн хувийн хөрөнгөөр алдагдлыг нөхөж, багийн дэд бүтэц, ялангуяа "Craven Cottage" цэнгэлдэх хүрээлэнгийн "Riverside Stand"-ийг шинэчлэхэд 300 сая фунт стерлинг зарцуулсан. Энэ нь багийн ирээдүйн коммерциал орлогыг нэмэгдүүлэх стратегийн алхам гэж хөл бөмбөг сонирхогчид дүгнэдэг.

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан хүн нь Монголын Засгийн газрыг төлөөлж Ч.Номин, “Фулхэм”-ийг төлөөлж Марк Шварцер байв.

Шварцер нь 2008-2013 оны хооронд Фулхэмд тоглож байсан. Зодог тайлсныхаа дараа тэрбээр спортын сэтгүүлч, шинжээчээр ажилладаг. Олон улсын спортын сувгуудад Премьер лигийн тоглолтуудын тайлбарлагч хийдэг аж.

Ерөөс "Фулхэм"-ийн тамирчдын тоглолтын цамцан дээр бус бэлтгэлийнхээ үеэр хаа нэг өмсдөг хувцасны ард нь “Go Mongolia” гэж бичүүлсний төлөө ₮7.6 тэрбумыг төлөхөөр гэрээлсний цаана Соёлын сайд асан Ч.Номингийн цавчаа байсан эсэхийг АТГ уг нь шалгаж тогтоох ёстой юм. Харамсалтай нь, Ч.Номинд Монголын хууль хэзээ очиж үйлчлэхийг монголчууд хүлээсээр л сууна.

П.АРТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж