2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 11

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн (2026.04.16) хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын дунд явган хэрүүл болжээ. Зарим хэвлэлүүд хүлээж байсан мэт тэдний хэрүүлийг “баяртай”-гаар сэвэв. Аль ч улсын улстөрчид өөр хоорондоо хэрэлдэх, маргах нь байдаг л үзэгдэл. Тэр ч байтугай экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын индэр дээрээс асуулт тавьсан эмэгтэй гишүүнд мэнсплэйнинг хийгээд олон нийтийн сүлжээнд буллидэж байсан нь жилийн өмнөх үйл явдал шүү дээ.
Мэнсплэйнинг гэдэг нь улс төрийн мэтгэлцээний явцад эрэгтэй улстөрч эмэгтэй улстөрчийг илтэд дээрэлхэх, үл тоох, тохуурхах хандлага гаргахыг хэлнэ. Нэг ёсондоо дээрэлхэлтийн нэг хэлбэр.
Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсохдоо Д.Цогтбаатар гишүүний асуулт бол илтэд доош хийсэн өнгө аястай байсан нь үнэн. Магадгүй, Гадаад харилцааны сайдад горилж явсан уураа Б.Батцэцэгт гаргахыг хүссэн ч байж болно. Гэхдээ Гадаад харилцааны яамны хэрэгжүүлсэн ажлын үр дүн л бидэнд чухал болохоос дипломат ноот хэдэн төрөл байх нь хэнд ч хэрэггүй асуулт шүү дээ. Мэдээж, сайд хүн бодлого, удирдлагаар салбараа хангахаас ноот бичээд сууж байхгүй нь лавтай. Тэгээд ч дипломат ноот хэдэн төрөл байдаг вэ гэх асуулт бол салбарын сайдаас биш гадаад харилцаагаар сурч буй оюутнаас л асуух асуулт мөн үү мөн. Мянгат малчнаас таван хошуу мал гэж юу вэ гэж асуувал жинхэнэ элэг доог болно биз дээ. Тооны багшаас үржүүлэхийн хүрд асуувал хүн доромжилсон, мэргэжлийн нэр хүндэд нь халдсан үйлдэлд тооцогдоно.
Гадаад бодлого гол үр дүн нэгдүгээрт, гэр доторх аюулгүй байдлыг хангах. Хоёрдугаарт гэрийн гадаад аюулгүй байдлаа хамгаалах. Энэ чиглэлээр л УИХ-ын Байнгын хороон дээр бодлогын мэтгэлцээн өрнөх ёстой болохоос багш шавийн асуулт хариулт мэт явган сэдвээр явган хэрүүл хийх нь улс орны чухал асуудал биш. Нэг ёсондоо Б.Батцэцэг гэх хувь хүнээс илүү Монголын дипломат албыг бүхэлд нь тохуурхсан үг-үйлдэл байсан. Д.Цогтбаатар үнэхээр гадаад харилцаандаа мундаг улстөрч байж болно, гэхдээ түүний тохуурхлын цаана дипломат салбарын нэр хүндийн асуудал ч хөндөгдөнө.
Улс төрд шүүмжлэл, мэтгэлцээн хэрэгтэй. Гэхдээ албан тушаал, эрх мэдэл булаацалдсан доромжлол хэрээс хэтэрсэн. Жишээ нь, хотын дарга Х.Нямбаатарыг шүүмжилсэн эмэгтэй гишүүдийг тэрбээр нүүр ном, лайваараа элдвээр хочлож, гүтгэн доромжлох нь мэнсплэйнингийн хамгийн бүдүүлэг хандлага. Экс Ерөнхий сайд нь хүртэл иймэрхүү ихэрхүү, дээрэнгүй зан гаргах элбэг.
Дэлхийн улс төр амгалан бус, түгшүүрийн дохиотой байгаа энэ үед дотроо яаж ч муудалцсан гадаад харилцааны хувьд Монгол нэг цонхны бодлоготой байх ёстой.
Д.Цогтбаатар, Б.Батцэцэг хоёрын явган хэрүүлийг гадныхан олж хараад, дүгнэлт хийгээд сууж байгаа. Тэд нүд, чихгүй хүмүүс биш.
Тэгэхээр асуудал нь Б.Батцэцэг гэж хувь хүнийг харлуулахаас илүү гадаад талдаа Монголын гадаад харилцааны талаар сөрөг мессеж болж хүрнэ. Мэдээж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт алдаа ч бийш, оноо ч бий. Гэхдээ Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед Монгол дэлхийд шившиг болж байсан. Монголын дипломатууд хар тамхи зөөвөрлөсөн гэх хэрэгт ял авсан, үүнээс болоод Монгол Улс хар жагсаалтад орох шахсан нь болсон явдал. Тэрчлэн 25 улсын Элчин сайд нарын томилгоогоо хийж чадалгүй хоёр жил шахам гацаасан нь бас факт. Ийм хүн нот бичиг төдийхнөөр шалтаглан гадаад бодлогыг буруутгах нь хувийн характерын асуудал болж харагдаж байна.
Монгол Улс дэлхийн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилгыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эхлүүлж байсан. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар угтаа Монгол Улс НҮБ-ын 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилго байгаагүй гэдэг нь олон тулгуурт, төвийг сахисан гадаад бодлогоо үгүйсгэсэн үг болж сонсогдов. Тэр тусмаа Японы эзэн хааны айлчлалыг алтан үсгээр бичигдэх айлчлал гэсэнд Д.Цогтбаатар гишүүн ямар зорилгоор алергитсан нь бас л хардах ёстой өнцөг.
Япон бол Монголын ардчилалд асар их хөрөнгө оруулсан, хүнд хэцүү үед үргэлж туслаж дэмжиж ирсэн. Японы эзэн хааны айлчлал Монголд байтугай дэлхийд ердийн нэг улс төрийн айлчлалаас тэс өөр, агуулга болон дипломат ёс зүйн хувьд маш өндөр ач холбогдолтой үйл явдалд тооцогддог. Үүнийг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан атлаа Д.Цогтбаатар мэдэхгүй байв уу, эсвэл мэдэн будилав уу. Түүнийг Гадаад харилцааны сайд байх үед Монголыг ШХАБ-т элсүүлэх асуудал өндөр төвшинд яригдаж, иргэдийн эсэргүүцэлтэй тулж байсан билээ.
Энэ үүднээс харвал Д.Цогбаатарын мэнсплэйнингийн гол бай нь Б.Батцэцэг байв уу, Монголын гадаад харилцаа байв уу. Гэдэг нь асуултын тэмдэг юм.


Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 11