НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Дэд сайд нарыг оноос өмнө томилно
АНАЛИЗ|Улс төр

Дэд сайд нарыг оноос өмнө томилно

2025 оны 12-р сарын 12
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Л.Оюун-Эрдэнийн Хамтарсан Засгийн газар дэд сайдгүй ажиллаж байсан ч угтаа Засгийн газар бүрэн эрхт төлөөлөгч, тусгай үүргийн элчин сайд, бүтээмжийн, хяналтын менежер нэртэй гэх зэргээр шинээр албан тушаал цөөнгүй бий болгож, төрийн албан хаагчийн тоог багагүй нэмсэн.

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчдийн нэг нь Ж.Батзандан агаад түүнд стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд авах асуудлыг хариуцуулсан юм. Харин Л.Гансүх, Н.Энхбаяр, З.Энхболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Сү.Батболд, С.Баяр нарыг тусгай үүргийн элчин сайдаар томилсон. Тэгвэл МАН, АН, ХҮН намаас нийт 128 хүнийг хяналтын болон бүтээмжийн менежерээр томилсон. Тэдний цалин хамгийн багадаа 7 сая төгрөгийн цалин авч байгаа гэх шүүмжлэл гарч байсан.

Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газар бүтээмжийн болон хяналтын менежер гэх албан тушаалыг татан буулгахаар шийджээ. Оронд нь Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, дэд сайд нарыг томилохоор яригдаж байна. Дэд сайд нарын томилгооны асуудыг шинэ оноос өмнө УИХ-аар оруулж шийдүүлэхээр болжээ.

Засгийн газрын тухай хуульд өмнө нь “Дэд сайд нь сайдад улс төрийн бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах, сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах, сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах, сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх” үндсэн үүрэгтэй гэж заасан байсан.

Хамтарсан Засгийн газрын үед дэд сайд нарыг гурван намаас нэг, нэг хүн тавина. УИХ-ын гишүүдийг дэд сайдаар томилох ч асуудал хөндөгдөж байсан билээ.

Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газар сандал, суудлын томилгоогоо оноос өмнө дуусгаж, ирэх жилээс бүтээн байгуулалтын ажилдаа шуурхайлахаар төлөвлөж байгаа гэх албан бус мэдээлэл МАН-ын цагаан байрнаас сонсогдож байна.

Дэд сайд нарыг томилох сургаар МАН-ын цагаан байр хөл хөдөлгөөнд орж, CV-гээ цүнхэлсэн горилогчид дарга нарынхаа өрөө хавиар багагүй эргэлдэх болсон байна.

Дэд сайд бол сайнаар хэлбэл, дараагийн сайдаа бэлтгэх дамжаа, муугаар хэлбэл шагналын алба гэж шүүмжлэх нь цөөнгүй.

Х.ДАГИНАС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж