2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9

Ерөнхий сайд Г.Занданшатар бүтээмжийн болон хяналтын менежерүүдийг цомхотгож, харин 16 дэд сайдтай байхаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж байна. МАН-ын Удирдах зөвлөл дэд сайдуудын томилгоог хэлэлцэж, нэрсийг нь дэмжжээ. Дэд сайдуудын нэрсээс харахад МАН-ын фракциуд тэгш, хүртээмжтэй хуваарилалт хийсэн нь илэрхий байна.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн
Түүнийг УИХ-ын дарга асан М.Энхболдын фракц гэж хэлж болно. Эдийн засгийн ухааны доктор тэрбээр Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд, М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байх үед Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байв. Санхүүгийн зохицуулах хорооны дарга бол УИХ-ын даргын харъяалагддаг томилогоо. Тодруулбал, УИХ-ын даргаас нэрийг нь УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж ирдэг албан тушаал юм. Тэрбээр, 2019 онд Санхүүгийн зохицуулах хорооны даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөхдөө төрийн чадваргүй түшээдтэй хамтран ажиллахаас залхаж байгаа мэдэгдэж байв. Эдийн засаг, санхүү талдаа туршлагатай нэгэн.
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн. Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэнгийн хүү. Тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байгаад “МОНЦАМЭ” агентлагийн даргаар томилогдсон. Түүний хувьд хоёр дахь удаагаа Гадаад харилцааны дэд сайдад нэр дэвшиж байна. Өмнө нь, 2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Гадаад харилцааны дэд сайдаар томилогдон ажиллаж байсан туршлагатай. Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан дипломатич юм.
Сангийн дэд сайд Б.Хулан
УИХ-ын дарга Н.Учралыг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад зөвлөх нь байсан. Тэрбээр Францын “Орано Майнинг” САС компанийн хооронд байгуулах ураны Хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэгт орж ажилласан байдаг. Намтараас нь харвал олон улсын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч мэргэжилтэй, Люксембургийн их сургуульд магистр хамгаалж, HSBC банк зэрэг олон улсын томоохон санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сангуудад ажиллаж иржээ. Тэрбээр ураны Хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярилцлага өгөхдөө “Монгол талын үр өгөөж 5.2 тэрбум ам.доллар, хөрөнгө оруулагч талын хүртэх үр өгөөж 4.9 тэрбум ам.доллар байхаар тооцоолол гарсан” гэж байв.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ
Г.Занданшатар Ерөнхий сайд болсныхоо дараа түүнийг ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан. Хуулийн салбартаа бэлтгэгдсэн хуульч гэж хэлж болно. Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, гавьяат хуульч Д.Дэмбэрэлцэрэнгийн хүү. Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын чуулганы тогтоол Үндсэн хууль гэх зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн Их суудлын хуралдаанд Засгийн газрыг төлөөлж оролцсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай хамгийн сайн гар нийлэх нэгэн. Тэрбээр Б.Энхбаярыг өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан билээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин
Баянхонгорын угшилтай. Энэ утгаараа Г.Занданшатарын эсвэл “MCS”-ийн хүн гэж хардагдаж буй. Баянхонгор аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч. Тэрбээр татвараар мэргэшсэн нэгэн бололтой. Бололтой гэдэг нь улс төрд болон МАН төдийлөн танигдаагүй фигур.
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөх. Цэргийн ухааны доктор, ҮБХИС-ийн дэд профессор, авто техникийн зөвлөх инженер, цэргийн мэргэжлийн I дүгээр зэрэгтэй, англи, орос хэлтэй гэж намтартаа бичжээ. Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар ажиллаж байсан туршлагатай аж.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир
Тэрбээр МАН дахь Харвард фракцийнх. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. МИАТ-ийн хаалгаар хөөгдөж гарсан тэрбээр Засгийн газрын тооноор орж ирж байгаагийн цаана тодорхой бүлэглэлийн эрх ашгийн тохироо хийгдсэн байх талтай. Үндэсний агаарын тээврийн компанийг ашиггүй ажиллуулсан гэх буруутгалаар ажлаасаа гарах өргөдлөө өөрөө өгсөн. Өргөдлөө өгсөн гүйцэтгэх захирлыг дэвшүүлэн зайлуулав уу, дэвшин томров уу гэдгийг цаг хугацаа харуулах биз. Үүрдийн дайсан, үүрдийн нөхөр гэж үгүй. Үүрдийн эрх ашиг л гэж бий.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонго
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Харвард фракцийн гол хүн. Бүр гарын цөөхөн нөхдийнх нь нэг гэхэд хилсдэхгүй. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Хууль зүйн дэд сайд, Засгийн газрын дэд дарга гэх албан тушаалд ногоон гэрлээр суусан. “Эрдэнэс Оюутолгой”-н 20 сая ам.долларын асуудалд холбоотой эсэх нь эргэлзээ дагуулдаг. Тэрбээр энэ талаарх хардлагад өгсөн хариулт нь “Миний бие төрийн албанд ажиллах хугацаандаа авилга аваагүй, хувийн ашиг хонжоо хөөгөөгүй, ашиг сонирхлын зөрчилтэй аливаа асуудалд холбоогүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн бий. Тэрбээр гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал гээд хамгийн их төсөвтэй, хамгийн их хэл амтай салбарт дэд сайдаар очих бололтой.
Зам тээврийн дэд сайд Г.Ганболд
УИХ-ын гишүүн асан. УИХ-ын 2024 оны сонгуулиар өвдөг шороодсон. Хангайн бүсэд МАН ялагдах хамгийн том шалтгаан нь намын дарга, генсек нь эсрэг ажилласан гэх шүүмжлэл гардаг. Тэрбээр өмнө нь нүүрсний сонсголыг зохион байгуулах түр хороог хариуцсан ажлын хэсгийг ахлаж байсан. УИХ-ын хаалгаар гарсан тэрбэр Б.Дэлгэрсайханы шууд удирдлага дор ажиллахаар болж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням
JET скүүтерийн "босс", “Магнай трейд”-ийн нялх Сэнгүм дэд сайдад нэр дэвшиж байна. Тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшээд өвдөг шороодсон. Ялагдлынхаа буруутнаар Н.Учралыг нэрлэж суусан нь жил гаруйн өмнөх явдал. Үүүнийхээ даргаа Х.Нямбаатарт “хадаг” барьж очоод Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр томилоггдсон бий. Гэвч Х.Нямбаатар түүнийг орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэлгүй мурьчихсан байдаг. Энэ удаад шатахуунаар шантааж хийж, Засгийн газрын хаалгаар орох виз авсан уу гэх хардлага ч байна.
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав
Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүнд нэр дэвшиж байсан. Төрийн бус нэрээр халхавчлагдсан улс төрийн том “бүлэглэл” гэж хэлж болно. Түүний хувьд Төв аймгийн Баян сумын харъяат. Энэ угшлаар нь хөөвөл УИХ-ын дарга асан М.Энхболдтой очиж наалдана. “Дүнжингарав" бөхийн дэвжээний тэргүүн, мөн хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн "Төв азарганууд" багийн эзэн гэх намтартай нэгэн Дорнодын М.Бадамсүрэнтэй хамтран Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг удирдахаар болж байна.
Цахим, хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү
А.Амундрагийн гарын “шавь”. Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга, Д.Амарбаясган МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхад МАН-ын хэвлэлийг хариуцдаг байсан. УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-ын жагсаалтын 31-д бичигдсэн ч, гишүүн болох хувь тохиогоогүй. Ямартай ч МАН түүнийг намын аппаратнаасаа дэвшүүлэн зайлуулах бодлого барьж байна.
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн
Өвөрхангайн угшилтай. УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга. Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлийн дарга. УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшсэн ч гишүүн болж чадаагүй. Нутаг ус, жалга довоор нь хөөвөл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатартай нэг нутгийнх.
Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин
Арав гаруй жил анагаахын салбарт ажиллаж байгаа, шинэ залуу боловсон хүчин. Улс төрд шинэ хүн гэж тодорхойлж болно. Үнэхээр мэдлэг туршлагыг нь харгалзаж, мерит зарчмыг тулгуурлан томилсон эсэхийг хэлж мэдэхгүй. Хэн нэгний татаасгүйгээр улс төрд хол явах боломжгүй. Тиймээс тэр хэн бэ гэдгээ харуулах, таниулах улс төрийн цаг тоолуур нь гүйж эхэллээ гэж анхааруулахад буруудахгүй биз.
Боловсролын дэд сайд Д.Гантулга
ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга. Тэрбээр өнгөрсөн хугацаанд П.Наранбаярын зөвлөхөөр ажиллаж байсан. Тиймээс боловсролын бодлого боловсруулахад шинэдэхгүй байх. Түүнийг Т.Доржхандын хүн гэдэг. ХҮН намынхаа генсекийг Боловсролын сайдтай хамтран хийж Д.Амарбаясгалан Монголын төрд үлдээсэн буруу жишгийг дагах уу, нэг дээлээ тайлах уу гэдэг асуулттай үлдэж байна.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9