2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29


Өнөөдөр дэлхий даяар гоо сайхны хагалгаа болон мэс заслын бус гоо сайхны ажилбарууд нь зөвхөн чинээлэг давхаргын хэрэглээ байхаа больж, эрүүл мэнд, өөртөө итгэх итгэл, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн масс хэрэглээний томоохон салбар болон өргөжлөө. Технологийн үсрэнгүй хөгжил, нийгмийн хандлагын өөрчлөлт, цахим сүлжээний нөлөө зэрэг нь энэхүү зах зээлийг дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай өсөж буй салбаруудын нэг болгоод байна.
Гоо сайхны салбарыг ерөнхийд нь мэс заслын аргаар хийгдэх хагалгаа болон мэсийн бус ажилбар гэж 2 ангилдаг.
Сүүлийн үеийн зах зээлийн судалгааны тайлангуудаас үзвэл, дэлхийн гоо сайхны хагалгаа ба гоо зүйн анагаах ухааны нийт зах зээлийн үнэлгээ 110 гаруй тэрбум ам.долларт хүрээд байна. Салбарын жилийн дундаж өсөлтийн хувь нь 9.5%-иас 11% орчимд хэлбэлзэж байгаа нь уламжлалт эрүүл мэндийн бусад салбараас харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Дэлхий гоо сайхны эмчилгээнд өөх соруулах, хөх томруулах, давхраа хийх болон зовхи татах, арьс чангаруулах хамрын хэлбэр засах мэс ажилбаруудад олон тэрбум эргэлдэж байна.
Ботокс тарилга болон гиалуроны хүчилтэй филлерүүдээс гадна лазераар арьс залуужуулах, үс уналтын эсрэг технологиуд хүчээ авч байна.
Энэхүү салбарын огцом өсөлтөд дараах нийгэм, эдийн засаг, технологийн хүчин зүйлс нөлөөлж байна. Нэгд, нийгмийн сүлжээ ба "Сэлфи соёл". Instagram, TikTok, Zoom зэрэг платформууд хүмүүсийн өөрийн гадаад төрхөндөө тавих анхаарлыг урьд өмнөхөөсөө илүү нэмэгдүүлсэн. Үүнийг сэтгэл судлаачид болон зах зээлийн шинжээчид "Zoom Effect" буюу дүрс бичлэгээр өөрийгөө байнга харснаар дутагдлаа олж харах гэж нэрлэж байна.
Бага зэргийн инвазив (Minimal Invasive) технологи. Хүмүүс хутга хүргэж, удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлэхээс илүүтэйгээр 1-2 хоногт эдгэрдэг, өвдөлт багатай тарилга, лазер, утас татах зэрэг аргыг илүүд үзэх болсон. Энэ нь үйлчлүүлэгчдийн айдас, эрсдэлийг бууруулж, зах зээлийг тэлж байна.
Уламжлалт ойлголтоор гоо сайхны хагалгааг зөвхөн эмэгтэйчүүд хийлгэдэг гэсэн хандлага өөрчлөгдөж, эрүүний хэлбэр засах, үс шилжүүлэн суулгах, эрүүний өөх соруулах зэрэг ажилбарыг сонгох эрэгтэйчүүдийн тоо жилд дунджаар 12-15%-иар өсөж байна.
БНСУ, Тайланд, Турк, Мексик зэрэг улсууд гоо сайхны хагалгааны чанартай атлаа хямд үйлчилгээг санал болгосноор олон улсын аялагчдыг татаж, дотоодын эдийн засагтаа тэрбум тэрбумаар хэмжигдэх орлого оруулж байна.

Ирээдүйд энэ салбар хэрхэн өөрчлөгдөх вэ? Шинжээчдийн үзэж буйгаар 2030 он гэхэд дэлхийн гоо сайхны зах зээлд эргэлдэх хөрөнгө $200 тэрбумаас давах магадлалтай байна. Түүнчлэн хиймэл оюун ухааныг ашиглаж, хагалгааны өмнөх тодорхойгүй байдал, айдас алга болно. AI болон AR (Өргөтгөсөн бодит байдал) технологийн тусламжтайгаар эмч нар үйлчлүүлэгчийн нүүр, биеийн 3D моделийг үүсгэж, хагалгааны дараа яг ямар харагдахыг 99%-ийн магадлалтайгаар урьдчилан харуулдаг болно. Энэ нь эмч, үйлчлүүлэгч хоорондын үл ойлголцлыг бууруулж, сэтгэл ханамжийг эрс нэмэгдүүлнэ.
Имплант (хиймэл хөх, эрүүний суулгац г.м) ашиглах соёл хуучирч магадгүй байна. Үйлчлүүлэгчийн өөрийнх нь үүдэл эс болон өөхийг лаг лабораторид ургуулан, эргүүлэн биед нь суулгах замаар хөх томруулах, үрчлээ тэжээх, арьс нөхөн төлжүүлэх технологиуд улам боловсронгуй болно. Энэ нь бие махбод хиймэл зүйлийг гадуурхах эрсдэлийг тэг болгох давуу талтай.
Хэт хүүхэлдэйн мэт, хиймэл харагддаг цаг үе ард хоцорч байна. Ирээдүйд "Quiet Luxury" буюу хүн харахад хагалгаа хийлгэсэн нь мэдэгдэхгүй хэрнээ маш цэвэрхэн, залуу харагдуулах ажилбарууд тренд болно. Мөн 40-50 насандаа үрчлээгээ арилгуулах биш, бүр 20-25 наснаас нь эхлэн хөгшрөлтийн процессыг удаашруулах урьдчилан сэргийлэх (Pre-juvenation) тарилгуудыг хийлгэдэг болох хандлага давамгайлж байна.
Салбар ингэж хурдан өсөхийн хэрээр "хар зах зээл" буюу мэргэжлийн бус хүмүүс хуурамч бүтээгдэхүүнээр (баталгаагүй филлер, лазер) үйлчилгээ үзүүлэх эрсдэл нэмэгдсэн. Ирээдүйд улс орнуудын Засгийн газар, Эрүүл мэндийн байгууллагууд гоо сайхны эмнэлгүүдийн тусгай зөвшөөрөл, ашиглаж буй бодисуудад тавих хяналтаа улам чангатгах хандлагатай байна.
Дэлхийн гоо сайхны хагалгааны зах зээл бол зүгээр нэг түр зуурын трэнд биш, харин хүний урт наслалт, залуу нас, өөртөө итгэх итгэлийн хэрэгцээг хангаж буй тогтвортой, маш өндөр ашигтай суурь салбар юм. Өнөөдөр 110 гаруй тэрбум доллароор хэмжигдэж буй энэ зах зээл ирээдүйд өндөр технологи, хиймэл оюун ухаан, био-инноваци дээр тулгуурлан улам аюулгүй, хүртээмжтэй бөгөөд натурал хэлбэр рүү шилжих болно.
Эдийн засаг, бизнесийн өнцгөөс харвал, энэ салбарт хийгдэх хөрөнгө оруулалт болон инновацийн урсгал ойрын 10-15 жилдээ саарахгүй бөгөөд анагаах ухааны аялал жуулчлал, гоо сайхны төхөөрөмж үйлдвэрлэлээр дамжин дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө нь улам бүр өсөх төлөвтэй байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29