НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!
АНАЛИЗ

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

5 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Сонгогчид АН-ыг төр түш, төрийн мэргэн, түвшин бодлого хэрэгжүүл гэснээс биш сөрөг хүчин бол гэж саналаа өгөөгүй. Манай АН чадварлаг сөрөг хүчин байна гэж аль 23, 24 оны заагаар лидерүүд нь уралдаж хэлээд байсан. Тэр ч ёсоор сөрөг хүчин болчихоод байна. Чадварлаг эсэхийг нь харин мэдэхгүй. АН ингэж улстөрийн намынхаа үүргийг гүйцэтгэнэ гэж үү? Ийм үхээнц дорой гэж үү?

АН-ын, ерөөс Монголын ардчиллын топ зүтгэлтэн, онолч, хэрэгжүүлэгч, залагч С.Зоригийн ухамсарт монгол хүний эрхэмлэх эрэмбийн тухай хэлсэн суут үг бий, “Нэгд, улсын эрх ашиг, хоёрт намын эрх ашиг, гуравт хувийн эрх ашиг” гэж.

Гэтэл Ардчилсан нам өөрсдийн хийж буй хэт улстөржсөн акцынхаа эсрэг дуугарсан ганц гишүүнээ энэхүү эрх ашгийн эрэмбээс тэс эсрэгээр гутаан доромжилж байх юм. Тухайлбал “намын эрх ашгаа улсынхаас дээгүүр тавьсангүй!” гэж асар хувийн эрх ашгаар тэчьяадан дайрчээ.

Энэ нь Ардчилсан намын хэзээ ч хийж байгаагүй гутамшигт үйлдэл боллоо. Э.Бат-Үүл, Баабар, М.Энхсайхан, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын манлайлж явсан Ардчилсан нам ийм байгаагүй юм. Ардчилсан нам гэдэг чинь ардчилсан нам байсан юм. Ардчиллыг өөрсдөө үлгэрлэж үзүүлдэг байсан юм. Тэр мөн чанар өнөөдөр хүчирхэг харизмтай, өндөр амбицтай асан хуучин удирдагчидтайгаа дуусчихсан юм байна. Яруу алдарт Ардчилсан намын дарга өнөөдөр сумын намын хорооны даргын дайны сэтгэлгээтэй, оюутны хэмжээний харизмтай, амбиц нь сөрөг хүчин болно гэхээс цаашаа харж мэдэхгүй сууж байгааг бүгдээрээ хараад удаж байна. Өнөөдрийн Монгол орны асуудал, бэрхшээлийн шалтгааныг ч олж харах нүд алга. Үнийн өсөлт, ус дулааны үнэ тарифын нэмэгдэл, замын хураамжийн нэмэгдэл зэргээс Н.Учрал огцрох ёстой гэжээ. Тийм л их учир шалтгаан хайгаад байгаа бол Путиныг огцруулмаар юм.

Ер нь энэ шүүмжлэлд нь логик огт алга. АН өөрсдийгөө баруун төвийн үзэл баримтлалтай, эдийн засгийн либерал бодлоготой гэж зарладаг. Үүнээсээ харин ч нэг ичихгүй дээ. Гэтэл залуухан Н.Учрал гарч ирсэн цагаасаа хойш либерал бодлого баримталлаа.

Жоомоо алах гээд гэрээ шатааж болдоггүй тул зарим тал дээр аргагүй жолоо татаж, тоормозлож байна. Гэхдээ л урагшилж байна. Либерал АН-аас хэзээ ч гарч байгаагүй үйлдлийг нүдээ цавчихгүй хийчихлээ Н.Учрал. АН-д харин ичиж зовох юм алга “ус, дулааны үнэ нэмэгдсэн учир…” гэнэ үү. Эсвэл “бүрэн чөлөөлөөгүй, дутуудсан учир” гэх гээд эндүүрээгүй байгаа даа. Өнөөдрийн үнийн хөөрөгдөл ч захын ахлах ангийн хүүхдэд ойлгомжтой шалтгаантай. Танай намд эдийн засагч байна уу?

2024 оны сонгуулиар АН-аас Ч.Лодойсамбуу ганцаараа тугаа мандуулсан жанжин шиг нэр нүүртэй, омог бардам, цэгц бодлоготой ялгуусан сонгууль хийж чадсан. Бусад нь харин өрсөлдөгч намдаа ялалтаа тавган дээр тавиад гүйснийг чинь мартах уу? Жинхэнэ зүрхээрээ дэмжигч халуун, халмаг, эмоцтой ардчилагчдаа тэгж худалдсан түүхийн уур арилаагүй байгаа шүү.  Харин өнөөдөр “бодлого дэвшүүлье, эрх баригчдын суд цэг дээр нь даръя, давс үрье, илүүгээ ард түмэндээ харуулъя” гэсэн Ч.Лодойсамбуугаа буллидэж байгаа аж. Дээр хэлсэнчлэн намын эрх ашгаа улсынхаас илүү тавьсангүй хэмээн.

Ардчилсан нам ингэж үзэл баримтлалаа ч ойлгоогүй, ойлгуулж ч чадахгүй эргэцэх ямар хэрэг байна?! Даргаа сольж, ядаж Н.Алтанхуягаасаа дордохгүй даргатай бол. Мөн өөрсдөө ойлгомжтой орш. Үг нь либерал, үйлдэл коммунист, дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

Люксембургийн наймдугаар сарын бороотой өдрүүд. Чийг үнэртсэн, зөөлөн салхитай тэрхүү хот улс газар нутгийнхаа хэмжээгээр биш үүх түүх, өвөрмөц архитектур, байгалийн үзэсгэлэн басхүү санхүүгийн том хот гэдгээрээ дэлхийд танигджээ. Яг л үлгэрийн номон дотор амьдарч буй мэт, эсвэл тэндээс гараад ирсэн мэт гүн хавцал, нов ногоон толгод дундах эртний өвөрмөц цайзууд, чулуугаар шигтгэж "урласан” гудамж талбай, өнгө өнгийн барилга байшин, эрт эдүгээ сүлэлдэн оршино. Энд л жинхэнэ ухаалаг хийгээд аз жаргалтай хот утгаараа бий болжээ.

Sep 1, 2026

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Хаменеи лалын ертөнцийг “бодит дайсан”-тайгаа нүүр тулахыг уриалав

Хаменеи лалын ертөнцийг “бодит дайсан”-тайгаа нүүр тулахыг уриалав